Нийгэм

Авлигыг мэдээлэх тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө
Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдөв. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн зөвхөн шинэ дугаар ажиллана.
2026-01-21

“Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулилт Увс аймагт болно
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран "Говийн чоно-2026" олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн бодлого боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд ОБЕГ-т болж байна.
2026-01-21

Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд
Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан мэдээлэл байна.
2026-01-21

Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 1-р сарын 21-нд Улаанбаатарын зарим байршилд цахилгаан хязгаарлаж болзошгүйг мэдээллээ. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан хэрэгслээ хэмнэхийг уриалж байна.
2026-01-21

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ
Дулааны цахилгаан станцуудад гэмтэл гарсны улмаас 417 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааныг түр хязгаарлаад байна. Эрчим хүчний сайдын мэдээлснээр гэмтлийг засварлаж, хэвийн горимд оруулахаар ажиллаж байна.
2026-01-21

Малдаа явсан иргэн осгож нас баржээ
Сүхбаатар аймагт малдаа явсан 56 настай иргэн осгож нас барсан ба сүүлийн тав хоногт хүйтний улмаас нийт таван хүн амь насаа алдаад байна.
2026-01-21

Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил бүртгэжээ
Прокурорын байгууллага нэг долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд 109,625 зөрчил бүртгэсний дийлэнх буюу 96.5 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлсэн байна.
2026-01-21

Улаанбаатар хотод 22 байршилд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулна
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод 2028 он хүртэл үерийн хамгаалалтын далан, суваг барих төсөл хэрэгжүүлнэ.
2026-01-21

Цагдаагийн байгууллагад нэг өдөрт 1820 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн 102 тусгай дугаарт нэг өдрийн дотор 1820 дуудлага, мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 85, зөрчлийн шинжтэй 596 тохиолдол бүртгэгдсэн байна.
2026-01-21

Засгийн газар битүүний өдрийг амралтын өдөр болголоо
Засгийн газрын шийдвэрээр цагаан сарын битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны бямба гараг руу шилжүүлэв.
2026-01-21

Цагаан сарыг угтан хүнсний бүтээгдэхүүний үнэ, хангамжид хяналт хийж байна
Монополын эсрэг газраас Цагаан сарын баярыг угтан өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ, хангамжид хяналт шалгалт хийж, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлжээ.
2026-01-21

Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтад хүчин зүйлийн шинжилгээ хийжээ
Судалгааны хүрээлэн нийгмийн халамжийн сангийн зарцуулалтад хийсэн шинжилгээний үр дүнгээ танилцуулав. Шинжилгээгээр халамжийн зардал 2024 онд 2.3 их наяд төгрөгт хүрснийг тогтоожээ.
2026-01-21

Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно
УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нөхөн төлбөр олгох босгыг бууруулснаар малчид даатгалын үр шимийг хүртэх боломжтой болов. Мөн зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг урьдчилан олгох зохицуулалтыг тусгажээ.
2026-01-21

Эрчим хүчний системд зохицуулалт хийж байна
"Диспетчерийн үндэсний төв"-өөс эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах зохицуулалт хийж, хэвийн байдлыг сэргээхээр ажиллаж байна.
2026-01-21

Нийслэлийн 375 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж эхэллээ
Нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулж 5000 тонн нөөцийн махыг 375 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн бөгөөд хонины мах 13 мянга, үхрийн мах 15 мянган төгрөгийн үнэтэй байна.
2026-01-21

Монгол, Катарын тусгай хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид Катарын Доха хотод болж буй зэвсэглэлийн олон улсын үзэсгэлэнд оролцож, тусгай хүчин хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2026-01-21

Испанийн “INDRA” компани Монголын агаарын навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд хамтран ажиллана
Зам, тээврийн сайд Испанийн “INDRA” компанитай хамтран Монголын агаарын навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн талаар санал солилцлоо. Энэхүү шинэчлэлд улсын төсвөөс 40 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
2026-01-20

Ш.Алтантуяагийн гэр бүл Малайзын засгийн газартай хийсэн шүүх хуралд ялагджээ
Малайзын давж заалдах шатны шүүх Ш.Алтантуяагийн гэр бүлийн нэхэмжлэлийг хүчингүй болгох засгийн газрын хүсэлтийг хүлээн авчээ. Гэр бүлийн зүгээс энэ шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдахаар төлөвлөж байна.
2026-01-20

Хиймэл оюунд суурилсан систем замын хөдөлгөөний зөрчлийг бууруулжээ
Нийслэлийн уулзваруудад хиймэл оюунд суурилсан хяналтын систем нэвтрүүлснээр замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, зөрчлийн тоо эрс буурсан байна.
2026-01-20

Сүхбаатар дүүргийн удирдлагууд шуурхай зөвлөгөөн хийж, үүрэг даалгавар өглөө
Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр халиа тошин, томуу, улаанбурхан өвчний нөхцөл байдлыг хэлэлцэж, Засаг дарга холбогдох албаныханд үүрэг чиглэл өгчээ.
2026-01-20
