x

Т.Золжаргал: Хариуцлагын гэрээг цуцалсан тохиолдолд ААН зөвхөн хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хоол үйлдвэрлэлийнхэн нийслэлийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаа. Энэхүү гэрээний биелэлт ямар түвшинд байна вэ?

-Нийслэлийн Засаг даргаас санаачлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар болон  Нийслэлийн Цагдаагийн удирдах газрынхан хоол үйлдвэрлэгчидтэй уулзаж, эхний ээлжид ресторан, зоогийн газрын  удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажилласан. Бусад байгууллага ч үе шаттайгаар гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2,548  аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

-“Хариуцлагын гэрээ”-ний үр дүн ямар байна вэ?

-“Хариуцлагын гэрээ”  нь төр болон аж ахуйн нэгж, иргэн гэсэн гурван тал хариуцлагатай байж, цар тахлыг давж гарна гэдэг үндсэн ойлголтын суурь болж өгснөөрөө онцлог. Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд сэтгэл өндөр байгаа. Гурван байгууллагын баталсан удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг үе шаттай явуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Түр журмын биелэлт хангаагүй, гар ариутгагч байршуулаагүй зэрэг зөрчлийг тухайн үед нь хэлж, арилгуулж байгаа.

-Сүүлийн үед хурим, найр хийсэн зэрэг ноцтой гэмээр зөрчил мэр сэр дуулдаж байна?

-“Хариуцлагын гэрээ”-нд энэ тухай маш сайн тусгасан. Гэрээг байгуулахын өмнө ресторан, зоогийн газар, диско баар, караоке, лоунжны үйл ажиллагаа эрхлэгчидтэй нэг бүрчлэн уулзаж, хориглох үйлчилгээ, зүйл заалтыг нарийн танилцуулсан байгаа. “Хариуцлагын гэрээ”-нд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж тодорхой заасан.

Нэмэлт тоног төхөөрөмж ашиглахыг ч хориглосон юм. Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулга өгч  байна. Харин гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал “Хариуцлагын гэрээ”-г цуцалж байгаа. Гэрээг цуцалсан тохиолдолд тухайн аж  ахуйн нэгж 22:00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Заалаар үйлчлэхгүй.

-Шөнийн клубүүд оройн цагаар маш олон хүнд согтууруулах ундаагаар үйлчилж байна гэж иргэд гомдоллож байгаа?

-Шөнийн клуб ч ялгаагүй “Хариуцлагын гэрээ” байгуулсан. Гэрээнд зөвхөн хоол болон уух зүйлсээр үйлчилнэ гэж заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглах буюу караоке ажиллуулж, хөгжим тавих зэргээр үйлчлэхийг хориглосон. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 11, 12-нд хийсэн хяналт шалгалтаар ноцтой зөрчил гаргасан 13 аж ахуйн нэгжийн “Хариуцлагын гэрээ”-г цуцлаад байна.  Эдгээр газар 22:00 цаг хүртэл хоол хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ.

-Аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50 хувьд хүрэхээргүй хэмжээнд задгай талбайд хурим найр хийхэд татгалзах шалтгаан юу вэ?

-Нийслэлийн удирдлагуудын зүгээс аж ахуйн нэгж, иргэдийнхээ үйл ажиллагааг дэмжих, нэг ч гэсэн газрын бизнесийг үргэлжлүүлэх, ажлын байрыг тогтвортой байлгах бодлого баримтлан ажиллаж байгаа.

Гэвч эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар  согтууруулах ундаа хэрэглэсэн болон дуу чимээ ихтэй орчинд хүний дуу хоолой өндөрсөж, тэр хэрээр шүлс цацрах нь ердийн үеэс хэд дахин илүү байдгийг тогтоосон. Тиймээс олныг хамарсан арга хэмжээ битгий хийгээч гэж байгаа.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 3 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 9 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 12 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 17 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 20 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 24 мин Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужин нийлүүлнэ 1 цаг 5 мин Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол шинэ хүсэл, шинэ зардал нэмдэг хоёр дахь төсөв биш 1 цаг 28 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 39 мин Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг...
Top