Хүүхдийн чихэр хулгайлах буюу үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуур. 2026 оны шнобелийн шагналыг юуны төлөө олгов
Тун удахгүй Нобелийн долоо хоног эхэлнэ. Үүний өмнө 1991 оноос хойш уламжлал болсон Шнобелийн (ALFR.SHNOBEL) шагнал гардуулах гучин зургаа дахь ёслол анх удаагаа АНУ-д биш харин гадаадад тухайлбал, Швейцарийн Цюрих хотноо боллоо. Хамгийн хачирхалтай, зугаатай шинжлах ухааны нээлтүүдийн жагсаалт уг шагналыг зохион байгуулагчидын сайтад тавигджээ.
Эдийн засгийн салбарын шагналыг нийгмийн өндөр зэрэг дэв, өндөр ашигтай хүмүүс голчлон дээрэнгүй ихэмсэг зан авиртай гэж судалсан эрдэмтдэд олгожээ. Судлаачид, баячууд бусдаас илүүтэйгээр залилан хийж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг, бүр цаашлаад хүүхдийн чихэр шомбодохоос буцахгүй гэдгийг баталжээ.
Физикийн салбарын шагналыг “ахмад Немогийн наутилис шумбагчийн” хэлбэртэй шээсний тосгуур бүтээгчдэд гардуулжээ. Эрдэмтэд гидродинамикийн хуулийг ашиглан шээсний урсгал нь 30-аас багагүй өнцгөөр гадрагад тусан аль болох бага үсэрч цацагдахгүй байхаар хэлбэрийг нь сонгожээ.
«Биомеханик» салбарийн номинацид үнсэлтийн шинжлэх ухааны нарийн тодорхойлолт (түүнийг «бэлгийн хавьдалттай хавсарсан неагонист (Agonist) үйлдэл») өгсөн Оксфордын судлаачид ялав. Энэ үржил, хөгжлийн араншин 20 сая гаруй жилийн настайг тэд бас хэлжээ.
Хөрс судлалын талаархи шагналыг эрдэмтдийн олон улсын хэсэгт өглөө. Эрдэмтэд дэлхийн 25 орны газар шороонд яг адил хөвөн даавуун 1000 дотоожийг булжээ. Нянгийн үйлчилгээнд дотуур хувцасны хэрхэн илжирч задрах хурдаар нь эрдэмтэд янз бүрийн бүсийн газар шорооны эрүүл хөрс, биологийн идэвхийн төвшинг тогтоожээ.
«Технологийн» ангилалд «некрохэвлэлийн» (англ. 3D necroprinting) арга шилдэг гэгдэв. Инженерүүд шумуулын битүү хатгуураас хэт нарийн 3D-хэвлэлийн сопло (монголоор хушуу эсвэл сацруулагч) хийж сурчээ.
Химийн салбарт, Diploptera punctata гэх жоомны «сүү» нь үхрийн сүүнээс гурав дахин их эрч хүч өгдөг гэж байгаа эрдэмтэд авлаа.
«Анагаах» ангилалд япон эрдэмтэн Токүзи Үнно-д зөв нусаа нийхэд гарах аэродинамимкийн нарийн судалгаа хийсэн гээд шагналыг нөхөн олгохоор шийджээ.
Биологийн шагнал нь хорт могойн биеийн янз бүрийн хэсэг дээр гишгээд чухал аль хэсэг нь хатгалыг нь илүү өдөөдгийг тогтоосон гэх хэсэг эрдэмтэд авахаар боллоо.
Энх тайвны шагнал нь дургүйцлийг нь хуваалцдаг, дургүй хүнд бас адилхан дургүй найз нар нь хүнд үнэтэй цэнтэй гэдгийг тогтоосон багийнханд уг шагнал очлоо.
«Үнэр» гэсэн ангилалд том хүүхдүүс нь илүүтэйгээр нялх хүүхдүүд эцэг эхдээ сайхан үнэртэй гэж тогтоосон эрдэмтэд тэмдэглэгдэв.
Сануулахад, эдгээр бүх бүтээлүүд нь нэр төртөй шинжлэх ухааны хэвлэлүүдэд нийтлэгдсэн байдаг. Шнобелийн шагналыг 1991 оноос хойш «эхлээд хүний инээдийг хүргээд дараа нь бодоход хүргэдэг» гэх ололтуудад олгож иржээ. АНУ-ын визийн бодлого чангарсан учраас энэ жил түүхэндээ анх удаагаа шагналын ёслолыг АНУ-аас Европт хийжээ.
Өнгөрсөн онд Шнобелийг «согтуу сарьсан багваахайнууд саад тотгортой мөргөлдөх нь их, эх нь саримс идсэн бол нялхууд нь эхийгээ удаан хөхдөг, мөн гүрвэлүүдийн янз бүрийн төрөл янз бүрийн пицца сонгодог» гэх мэтийн ололтуудад олгож байжээ.



