x

Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар Япон Улстай хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, залуу үеийн оролцоог нэмэх, мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч байна.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Иноүэ Шинжи, Сакамото Рюүтаро, Сэто Такаказү, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Кондо Казүмасатай уулзан, ОИСКА-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цаашид бодит ажил, тодорхой төсөл, үр дүнгээр баяжуулах хүсэлтэйгээ илэрхийлэв.

Тэрбээр Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосноос хойш 50 гаруй жил харилцан итгэлцэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцоллоо. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хийж буй ажлаа танилцуулж, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, салбарын хөгжилд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнг тодотгож, салбар хоорондын үр дүнтэй төсөл, хөтөлбөрийг нэмэх боломж байгааг хэллээ.

Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Японы парламентын ОИСКА бүлгэм нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад мод тарих, байгаль хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, техникийн сургалт явуулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн хөгжиж буй орнуудын залуусыг Японд сургаж, хөдөө аж ахуй, техникийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. “ОИСКА Монгол” ТББ-ыг Монголд 2007 онд байгуулснаас хойш 33 залууг Японд сургажээ.

ОИСКА цаашид залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, “Тоёота” үйлдвэрийн авто машины техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх боломжтойгоос гадна хөдөө аж ахуйд ухаалаг төхөөрөмж, шинэ технологи нэвтрүүлэх, хөрсгүй тариалалтын инновацыг хөгжүүлэх, ойжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх санал гаргасан байна.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн саналыг хүлээн авч, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжил, технологи, мэдлэгийн шилжилт, ажилчин солилцох, хөдөө аж ахуй, байгаль хамгааллын хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлэх сонирхолтойгоо илэрхийлэв. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт ажиллах шинэ үеийн мэргэжилтэн, залуу ажиллах хүч бэлтгэхэд ОИСКА болон Японы холбогдох байгууллагын туршлага, дэмжлэг авч, хамтран ажиллах хүсэлтэйгээ тэмдэглэжээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Кондо Казүмаса хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг онцолж, ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлсэн төслийн үр дүн, таван жилд 50 мянган мод ургуулах амлалтыг биелүүлсэн амжилтыг дурдаж, хоёр улсын харилцаанд “хүн төвтэй” хамтын ажиллагааг чухалчилж буйгаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 39 мин Монтенегро улсын түүхийн товч 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top