x

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотод Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны нарийн бичгийн дарга Цүй Шышинь, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны нарийн бичгийн газрын Нарийн бичгийн дарга Ү Шюй нартай уулзлаа. 

Уулзалтын эхэнд Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга Цүй Шышинь Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны тухай мэдээлэл өгч, үйл ажиллагааны зорилго чиглэлээ  танилцуулав. Мөн цаашид хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо 2010 онд МСНЭ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд хоёр улсын Сэтгүүл зүйн байгууллагууд хамтран 15 удаагийн сэтгүүлчдийн форумыг зохион байгуулж ирсэн туршлага, амжилтыг дурдаж, энэ өдрүүдэд бид 16 дах удаагийн форумыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ удаагийн форумаар дамжуулж өнгөрсөн амжилтаа улам бататгаж, хоёр улсын сэтгүүлчдийн илтгэлүүдийг сонсож, мэдээлэл солилцон,  харилцан бие биенээсээ суралцахыг зорьж байна гэлээ. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга Цүй Шышинь дарга болон албаны бусад хүмүүст талархал илэрхийлж, МСНЭ-ийн талаар товч танилцуулж, Хятад-Монголын сэтгүүлчдийн XVI  форумд Монголын хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид болон сэтгүүл зүйн сургалт, судалгааны чиглэлээр ажилладаг багш судлаачдаас бүрдсэн 41 хүнтэй бүрэлдэхүүнтэй баг XVI дахь удаагийн  форумд оролцохоор ирж байгааг дурдлаа. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим мэдээллийн хэрэгслийн хөгжил давамгайлж байгааг онцолж, үүнийг дагалдан сэтгүүлч мэргэжлийн ур чадвар, сэтгүүлчийн ёс зүйн асуудал чухлаар тавигдаж байгаа тул МСНЭ энэ асуудалд чиглэсэн тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгааг илэрхийллээ. 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Нарийн бичгийн даргын газрын Нарийн бичгийн дарга хатагтай Ү Шюй "МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамц Ерөнхийлөгчид баяр хүргэж, та зургаадугаар сард сонгогдсон бол манай Хятадын Цүй дарга долоодугаар сард шинээр дарга болсон. Хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын шинэ дарга нар Хятад, Монголын сэтгүүлчдийн байгууллага болоод сэтгүүлчдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллана гэдэгт итгэж байна" гэв. 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргаар сонгогдсон Цүй Шышинь нь 37 жил Хятадын өдөр тутмын "Ардын сонин"-д сэтгүүлчээр ажилласан туршлагатай сэтгүүлч ажээ.

 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны Олон Улсын харилцааны албаны дарга Фэн Шиньжян "Өмнө нь хоёр улсын сэтгүүлчид харилцан айлчилдаг байсан бол одоо харилцан хоёр улсад сэтгүүлчдийн форумаа зохион байгуулж, хамтарсан сурвалжилга зохион байгуулдаг болсон нь хоёр улсын иргэдэд мэдээлэл солилцох, харилцан ойлголцох нөхцөлийг нэмэгдүүлж байна’’ гэв. 

 

Хятад-Монголын сэтгүүлчдийн XVI  форум маргааш буюу есдүгээр сарын 8-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод болно. Харин 2027 онд Монгол-Хятадын сэтгүүлчдийн XVII форум Монгол Улсад зохион байгуулагдах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 21 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 25 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 48 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 55 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 17 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 25 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 48 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top