x

Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү

Саяхан ШХАБ”-ын дээд хэмжээний уулзалт болсон. Манайх мэдээж “ажиглаж” байгаад ирлээ. Энэ уулзалт улс төрийн хов ярьдаг “тамхины цэг” дээр нэлээд эрэлттэй нэг яриа дагуулж иржээ.

ШХАБ-ын уулзалтын албан мэдээнүүдийг бүгд хангалттай сонссон биз ээ. Манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр талын уулзалтууд хийсэн. ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр буюу наймдугаар сарын 31-ний үдээс хойш Бишкек хотноо болсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хоёр талт уулзалт маш өндөр үр дүнтэй болсон тухай Хятадын CGTN суваг мэдээлсэн байна гэх мэтчилэн.

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй мөн уулзсан. ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын мэдээлснээр, хоёр улсын ерөнхийлөгч нар есдүгээр сарын 1-ний өдөр Бишкект албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар хэлэлцээ өрнүүлсэн байна. Энэхүү уулзалтаар уламжлалт түншлэлийн харилцаа, эрчим хүчний салбарын төслүүд болон Монголын газар нутгаар дамжих байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг урагшлуулах тал дээр санал солилцсон байна гээд.

Тэр байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг хэлэлцэхдээ Оросын ерөнхийлөгч В.Путин “танайх хийн хоолойгоос татвар авна гэж юу яриад байна” гэх утгатай зүйл асуужээ. У.Хүрэлсүх “энэ талаар хариуцсан сайд нь тайлбарлана” гэж. Нөгөө хариуцсан сайд нь “Энэ асуудал олон жил үргэлжлэх том төсөл, тийм учраас нутаг орноо ашиглуулж байгаа учраас бид хэр таарсан татвар авах нь зүйтэй” гэх маягтай үг хэлсэн гэнэ.

Харин манайхан “татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ” гэж ам гарсан гэх юм. Татвар авсан нь зөв баймаар юм. Энэ эх оронч сайд хэн гэдэг нь тодорхой биш байна. Сайд юм чинь МАН-ынх л байх даа. Энэ намаас бас тэгж байгаад эх оронч тодордог удаа бий нь бий л дээ. Тэр нь тэгээд хэлмэгдээд дуусдаг түүхтэй. Харин тэр татвар авна гэсэн сайд хэлмэгдчих вий дээ. Хэн гэдэг нь яваандаа тодорно биз.

Харин тэр татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэж юу гэж байгаа юм бол. Зүгээр аргалаад өнгөрөөж байгаа юм болов уу. Ер нь ингэж “аргалдгаас” болоод хоёр хөрш маань биднийг “худал ярьдаг” гээд тоохгүй болсон шиг байна гэдэг хов бас байна. Бас хоёр хөрштэйгөө нийлээд дээд хэмжээний гуравласан уулзалт хийдэг ч өнгөрсөн бололтой. Энэ удаа лав болсонгүй, болох байтугай тус тусдаа уулзахдаа ч гомдол зарга л ярьдаг болсон юм шиг “цэгээр” дуулдлаа.

Ө.НАЦАГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top