x

"Авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлнэ"

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.

Авто зогсоолыг нэг стандарт, нэгдсэн системд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/231 тоот захирамжаар Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, автомашины зөв хэрэглээг бий болгох зорилгоор авто зогсоолын нэг стандартыг нэвтрүүлэх, авто зогсоолын нэгдсэн системд шилжүүлж, эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү Ажлын хэсгийн тайланг сонслоо. 2021 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 216.97 га талбайд 72.667 автомашины зогсоол байна. Үүнээс олон нийтийн зогсоол 36.907, орон сууцны гаднах зогсоол 22.450, албан байгууллагын зогсоолуудад 11.297 автомашин зогсох хүчин чадалтай бол олон давхар зогсоолд  1610 автомашин зогсох боломжтой аж. Зөвхөн Бага тойруу орчимд л гэхэд 184 байршилд 4857 автомашины зогсоол тоологдсон байна.

Цаашид авто зогсоолыг ил, давхар, газар доорх зогсоол гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлж, шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ. 2022-2026 онд нийт 13.097 автомашины зогсоолыг шинээр болон дахин төлөвлөхөөр тооцсон. Үүнээс 4719 нь ил зогсоол, 4620 нь давхар зогсоол, 3755 нь газар доорх зогсоол байх юм. Алсдаа нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан дамжин суух зангилаа цэгийн орчимд 700-800  автомашины их багтаамжийн зогсоолууд барьж байгуулахаар төлөвлөсөн байна.  

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод авто зогсоолын харилцааг найман журам, гурван норм дүрэм, улсын хэмжээнд хэрэгжүүлэх гурван стандарт, хотын хэмжээнд хэрэгжүүлэх нэг стандартын хүрээнд зохицуулж буй. Гэвч эдгээр нь авто зогсоолын харилцааг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй байгаа тул хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй шаардлагатай гэж Ажлын хэсгээс дүгнэсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаа, хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан авто зогсоолын асуудлыг боловсронгуй болгож, нэг стандартыг нэвтрүүлж, авто зогсоолын нэгдсэн системд яаравчлан шилжүүлэхийг үүрэг болгов.

Хиймэл оюун ухаанд суурилсан “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлнэ

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр зам, тээврийн ухаалаг нэгдсэн систем төслийн талаар танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албанд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 88.8 хувийг эд материалын хохиролтой осол, 11.2 хувийг хүн гэмтсэн осол эзэлдэг байна. Хүн гэмтсэн ослын 74.3 хувь, эд материалын хохиролтой ослын 91.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 54 хувь нь Улаанбаатарт зорчиж байна.

Нийслэлийн хэмжээнд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв гэсэн гурван газарт камерын хяналт тавьж буй бөгөөд видео менежментийн систем байхгүй. Хотын хэмжээнд 3700 гаруй камер суурилуулсан ч олонх нь тодорхой хэмжээний эвдрэл гэмтэлтэй бол замын хөдөлгөөний зөрчил илрүүлж буй 176 камерын цөөнгүй нь гэмтэлтэй байгаа аж. Нийтийн эзэмшлийн талбайн 11.2 хувийг л хяналтын камераар хянадаг бол зарим гудамж, талбай болон замын уулзвар огт камергүй, камерын мэргэжилтэн дутмаг, удирдлагын төвөөс нэгдсэн байдлаар хянах боломж сул зэрэг олон дутагдал бий.

Иймээс цаашид замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилан удирдах, хянах боломжтой “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэгтэй Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 2 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 9 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 12 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 17 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 20 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 24 мин Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужин нийлүүлнэ 1 цаг 5 мин Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол шинэ хүсэл, шинэ зардал нэмдэг хоёр дахь төсөв биш 1 цаг 28 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 39 мин Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг...
Top