x

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлого баримтална

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион үргэлжилж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд оролцож ногоочид, үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Тэд борлуулалт тааруу байсан ч үзэсгэлэн эхэлснээс хойш нэмэгдэж байна гэв. Энэ сарын 16-нд 24,5 сая, 17-нд 78,9 сая, 18-нд 110,8 сая, нийт 214,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Үзэсгэлэнд оролцож байгаа ногоочдын хувьд эх орныхоо хөрсөнд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулж байгаа ч ургацаа хадгалах стандарт хангасан зоорь дутагдалтай байгааг ярьж байлаа. Энэ жилийн хувьд манай улс төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж, илүү гарсан ногоогоо нөөцлөх бодлого барьж байна.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Энэ жил хөдөө аж ахуйн салбарын хувьд түүхэн жил болж байна. Манай улс улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногоогоо 60 хувь дотоодоосоо хангах урьдчилсан төлөв гарсан. Манай улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн. Үүгээр тооцоолбол, 200 орчим мянган тонн ургац илүү авахаар байна. Тиймээс бид цаашид зөвхөн импортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарах биш экспортыг дэмжих бодлого барина. Хүнсний нөөц бүрдүүлж, томоохон зоориуд байгуулах, өвлийн хүлэмж барихад анхаарна” гэлээ. Мөн цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа ч дэмжих бодлогыг тууштай баримталж байна. Иргэн та бидний хамтын ажиллагаа энд чухал. Хамтдаа хичээцгээе хэмээн Ерөнхий сайд уриаллаа.


“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээгээр үйлдвэрлэгчдийн онцгой, шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж хүртэж,  хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээг авахаас гадна салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрөл бүрийн мэдээллийг өгч байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, төрийн байгууллага хооронд бизнесийн гэрээ хэлцэл хийх арга хэмжээнүүд ч зохион байгуулагдана. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үзэсгэлэнгийн талбайд өглөө, оройд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.


Ерөнхий сайд "Номын баяр"-т оролцлоо

Мөн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд болж буй 30 дахь удаагийн “Номын баяр”-т оролцож, зохиолчдын асраар зочиллоо. Номын баяр жил ирэх бүр хүрээгээ тэлж хуучин ном, англи хэлээр хэвлэгдсэн ном зохиол, уран зохиол, түүхэн, мэргэжлийн, судалгааны ном бүтээлүүд, “Зохиолчдын асар” зэргээр төрөлжжээ.
Тухайлбал, “Монголын зохиолчдын эвлэл”-ийн асарт ардын уран зохиолч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Мэнд-Ооёо, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав нар зохиол бүтээлээ дэлгэн тавьж уншигчидтайгаа уулзаж байна. Тэд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд “Номын баяр”-т хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж уран бүтээлийнхээ дээжээс бэлэг болгон өглөө.  

300 гаруй зохиолч, сэтгүүлч, аж ахуйн нэгж оролцсон “Өдөр бүр уншъя” уриатай “Номын баяр” гурван өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэж заасны дагуу “Номын баяр” албан ёсны тэмдэглэлт өдөр болж жилд хоёр удаа зохион байгуулагдаж байна. 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 3 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 9 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 12 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 17 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 20 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 24 мин Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужин нийлүүлнэ 1 цаг 5 мин Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол шинэ хүсэл, шинэ зардал нэмдэг хоёр дахь төсөв биш 1 цаг 28 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 39 мин Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2026-09-08 УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ 2026-09-08 Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2026-09-08 Монтенегро улсын түүхийн товч 2026-09-08 Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2026-09-08 “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2026-09-08
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг...
Top