Улс төр

Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваарьт шилжиж, долоо хоногт нэг өдөр зайнаас ажиллана
Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын тайлангийн тоог цөөлж, ажлын уян хатан цагийн менежмент болон зайнаас ажиллах зохицуулалтыг баталлаа.
2026-04-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Могол ноос" ХХК-д ажиллалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймаг дахь "Могол ноос" ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, "Цагаан алт" хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосноор ноос, ноолуурын салбарын хүчин чадал, экспорт эрс нэмэгджээ.
2026-04-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймагт ажиллах үеэрээ боловсрол, урлагийн салбарт манлайлсан ахмад багш нар болон уран бүтээлчид Гавьяат цол хүртээлээ.
2026-04-08

УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхий аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, төсвийн хэмнэлтийн талаар чиглэл өгөв
УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхий аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилт болон байгууллагын бүтцийн шинэчлэлийн талаар мэдээлэл сонслоо. Улмаар төсвийн сахилга батыг сайжруулах, үр ашиггүй зардлыг хэмнэх, орон тоог цөөлөх чиглэлээр санал, шийдэл танилцуулахыг чиглэл болгов.
2026-04-08

Төрийн албаны 3000 сул орон тоог царцааж, зайнаас ажиллахыг зөвшөөрлөө
Засгийн газраас төрийн байгууллагын 3000 сул орон тоог царцааж, 7.4 тэрбум төгрөг хэмнэх шийдвэр гаргалаа. Мөн төрийн албан хаагчдын тайлангийн ачааллыг бууруулж, долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэв.
2026-04-08

Засгийн газар 9376 объектод хийх хяналт шалгалтыг цуцаллаа
Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2026 онд 9376 объектод хийхээр төлөвлөсөн хяналт шалгалтыг цуцаллаа.
2026-04-08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд болж төрийн байгууллагын бүтэц, ган болон газрын тосны үйлдвэр зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэв
2026-04-08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж, иргэдэд төрийн бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг танилцууллаа. Мөн энэ үеэр салбартаа манлайлсан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулав.
2026-04-08

Татвар, нийгмийн даатгалын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг нээж, үйл ажиллагааг нь дэмжинэ
Ерөнхий сайд Н.Учрал холбогдох сайд нартай уулзаж, татвар болон нийгмийн даатгалын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилттэй танилцлаа. Цаашид эдийн засгийг чөлөөлөх бодлогын хүрээнд татварын хуульд өөрчлөлт оруулж, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэл өгөв.
2026-04-08

Өнөөдөр: Эрүүгийн хууль, байгаль орчин, боловсрол зэрэг асуудлаар ажлын хэсгүүд хуралдана
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.04.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
2026-04-08

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороодын хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.04.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.
2026-04-08

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, хариуцлагыг өндөржүүлэх тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ. Уг хуулиар гишүүн тангаргаасаа няцсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан эсвэл гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол эгүүлэн татах зохицуулалтыг тусгажээ.
2026-04-07

"Монгол хүн баялгийнхаа эзэн" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат Төрийн ордонд болно
Үндэсний баялгийн сангийн өгөөжийг иргэдэд тэгш хүртээх зорилготой "Монгол хүн баялгийнхаа эзэн" зөвлөлдөх санал асуулгын эхний шат дуусаж, хоёр дахь шатны уулзалт дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулагдах гэж байна.
2026-04-07

УИХ: Ёс зүйн дэд хороо болон хууль зүйн, эдийн засгийн байнгын хороод хуралдана
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.07/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.
2026-04-07

Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүдийн хуваарь болон хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.04.07/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
2026-04-07

УИХ-ын дарга С.Бямбацогт парламентад суудалтай таван намын удирдлагуудтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт парламентад суудалтай таван намын удирдлагуудыг хүлээн авч уулзан, парламентын засаглалыг бэхжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэл хийх болон гишүүдийн хариуцлагыг сайжруулах талаар санал солилцлоо.
2026-04-06

Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын хугацаатай нээлээ
Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавар гаргаж, татварын өрийн улмаас хаагдсан 12,100 аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээх шийдвэр гаргалаа. Ингэснээр компаниуд үйл ажиллагаагаа сэргээж, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
2026-04-06

С.Амарсайхан: Шүүхийн шийдвэргүйгээр аж ахуйн нэгжийн дансыг хаах нь хууль бус үйлдэл
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан шүүхийн шийдвэргүйгээр хувийн хэвшлийн дансыг хаахыг эсэргүүцэж, хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстойг онцоллоо. Тэрбээр хуулийн байгууллагыг хараат бусаар ажиллуулж, шаардлагатай томилгоог хийхээ мэдэгдэв.
2026-04-06

Засгийн газрын хуралдаан эхэлж, хэмнэлтийн горимд шилжихээ мэдэгдлээ
Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал илүүц зардлыг танаж, хэмнэлтийн горимд бүрэн шилжихээ мэдэгдэв.
2026-04-06

УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ парламентын ёс зүй, хууль дээдлэх ёсыг сахиулах талаар онцоллоо. Мөн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
2026-04-03
