x
Спорт
Монголын гурван баг Лондонд болох багийн ДАШТ-д оролцоно
Английн Лондон хотод маргааш эхлэх 2025 оны багийн дэлхийн аварга шалгаруулах түргэвчилсэн (рапид) болон түргэн (блиц) тоглолтын шатрын тэмцээнд Монгол Улсаас гурван баг оролцохоор өнөөдөр зорьж байна. Долоон өдөр үргэлжлэх энэ тэмцээнд дэлхийн шилдэг 54 баг өрсөлдөх бөгөөд манай багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.
2025-06-09
Саммер Макинтош 400 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэв
Канадын усанд сэлэлтийн 18 настай авьяаслаг тамирчин Саммер Макинтош бямба гарагт болсон “Canadian Swimming Trials” тэмцээний үеэр 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 3 минут 54.18 секунд-ийн амжилтаар дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо. Түүний энэхүү амжилт нь 2024 оны Парисын Олимпод түрүүлсэн Австралийн Ариарне Титмусийн өмнөх дээд амжилтаас бүхэл нэг секундээр илүү байсан нь онцгой үйл явдал боллоо.
2025-06-09
Монголын эмэгтэйчүүдийн волейболын шигшээ баг “AVC Nations Cup” тэмцээнд оролцож байна
Вьетнамын нийслэл Ханой хотноо Азийн эмэгтэйчүүдийн волейболын “AVC Nations Cup” тэмцээн болж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг оролцож, “B” хэсэгт өрсөлдөж байна. Хэсгийн тоглолтууд эхлээд буй бөгөөд манай баг эхний хоёр тоглолтоо хийж, харамсалтайгаар хожигдлоо.
2025-06-09
Карлос Алькарас Ролан Гарросын түүхэн дэх хамгийн удаан финалд ялалт байгууллаа
Испанийн шилдэг теннисчин Карлос Алькарас Францын нээлттэй тэмцээн буюу Ролан Гарросын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын тоглолтод Италийн Янник Синнерийг 3:2 харьцаагаар буулган авч, түүхэн ялалт байгууллаа. Энэхүү финал таван цаг 29 минут үргэлжилсэн нь Ролан Гарросын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн эрэгтэйчүүдийн тоглолт болж шинэ дээд амжилт тогтоов.
2025-06-09
Нийслэлийн 3x3 барилдааны эхний тойрогт Б.Батмөнх тэргүүтэй бөхчүүд манлайлав
Нийслэлийн есөн дүүргийг төлөөлсөн есөн багийн нийт хорин долоон бөх хүч үзэж буй Нийслэлийн аварга шалгаруулах 3x3 барилдааны эхний өдөр дөрвөн тойргийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Дүүрэг бүр гурван бөхийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд барилдаан тойргийн журмаар өрнөж байна.
2025-06-09
Монголын баг тамирчдын оролцох онцлох тэмцээнүүдээр дүүрэн зургадугаар сар эхэллээ
Спорт сонирхогчдын хувьд энэ зургадугаар сар дүүрэн үйл явдалтай, олон улсын анхаарал татсан тэмцээн уралдаанууд болон Монголын баг, тамирчдын оролцох чухал уралдаануудтай сар болж байна. NBA болон NHL-ийн финал, Үндэстнүүдийн цом, Клубуудын ДАШТ зэрэг дэлхийн хэмжээний тулаануудын зэрэгцээ Монголын спортын амжилтыг дэлхийд харуулах боломж нээлттэй байна. Ингээд энэ сард Монголын төлөөлөл оролцох онцлох тэмцээнүүдийг дараах байдлаар түүвэрлэн хүргэж байна.
2025-06-06
Испани Францыг 5:3-аар буулган авч Үндэстнүүдийн лигийн финалд шалгарлаа
УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хагас шигшээ шатны хоёр дахь тоглолт Штутгарт хотод болж, Испанийн шигшээ баг Францыг 5:3-аар буулган авснаар финалын эрхээ авлаа. Хоёр багийн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаасангүй, нийт найман гоол орсон өндөр оноотой тулаан болсон юм.
2025-06-06
Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ уучлалт хүсэв
Дэлхийн боксын холбоо (World Boxing) бүх тэмцээн уралдаанд оролцох тамирчдыг хүйсийн шинжилгээнд заавал хамруулах тухай мэдэгдэлдээ Алжирын олимпын аварга Иман Хелифийн нэрийг дурдсан нь хувь хүний мэдээллийг зөрчиж болзошгүй хэмээн уучлалт хүсжээ. Тус мэдэгдэлд түүний хувийн мэдээллийг задруулсан нь зохимжгүй байсан хэмээн холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст онцлон тэмдэглэсэн байна.
2025-06-05
Хүүхдийн спортын наадмын бүжгийн спортын тэмцээн үргэлжилж байна
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй бүжгийн спортын төрлийн тэмцээн үргэлжилж байна. Тус наадам энэ оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 6-ны хооронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд улс орон даяар нийт хүүхэд, өсвөр үеийн авьяаслаг тамирчдыг хамруулсан томоохон спортын арга хэмжээ болоод байна.
2025-06-05
Германы шигшээ баг Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд Португалд ялагдлаа
УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хагас шигшээ тоглолтод Германы хөл бөмбөгийн шигшээ баг Португалын багт 1:2-оор ялагдал хүлээлээ. Тоглолт энэ сарын 5-ны орой Мюнхен хотын “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд талбайн эзэд тооны харьцааг нээсэн ч давуу байдлаа хадгалж чадалгүй хожигдсон байна.
2025-06-05
Г.Амартүвшин, Э.Хүслэн нар дэлхийн шатрын цомд оролцоно
Дэлхийн шатрын холбооноос 2024 онд Унгарт болсон шатрын олимпиадад амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багт 2025 оны дэлхийн цомын тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрхийг олгосон. Энэхүү эрхийн төлөө Монголын шилдэг шатарчид тойргийн журмаар өрсөлдөж, эцсийн шалгаруулалт амжилттай болж өнгөрлөө.
2025-06-05
Челси баг 30 сая фунтын үнэтэй Лиам Делапыг өөртөө хэрхэн татаж чадсан бэ?
Челси баг Английн залуу довтлогч Лиам Делапыг олон багийн өрсөлдөөн дундаас амжилттайгаар 30 сая фунтаар элсүүлж, томоохон наймааг хийлээ. Делапыг гартаа оруулахын төлөө Манчестер Юнайтед, Эвертон, Ноттингем Форест, Ньюкасл зэрэг нэр бүхий багууд тууштай өрсөлдсөн ч Челсигийн гурван зүйл давуу тал болсон юм: Аваргуудын лигт оролцох эрх, Коул Палмер зэрэг залуу бүрэлдэхүүнтэй хамт тоглох боломж, мөн Премьер лигийн хамгийн залуу багийн нэг болох нь.
2025-06-05
Хакүхо холбооноос гарч, Тэрүнофүжи дэвжээ удирдана
Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Японы Сүмогийн холбооноос гарах өргөдөл гаргасантай холбогдуулан тус холбооны Гүйцэтгэх зөвлөл ээлжит бусаар хуралдсан бөгөөд Хакүхо энэ сарын 9-нөөс албан ёсоор холбооноос гарахаар болсныг өчигдөр гаргасан албан мэдэгдэлдээ дурджээ.
2025-06-04
3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт эхэлнэ
3х3 төрлийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ зургадугаар сарын 23-нд Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ. 30 гаруй орны шилдэг багууд оролцох тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.
2025-06-04
Хүүхдийн спортын наадмаас Ө.Цэнгүүн өсвөрийн рекорд шинэчилж алтан медаль хүртлээ
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын хүндийн өргөлтийн тэмцээн 2025 оны зургаадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
2025-06-04
Цол, чимэг олгох цэргийн барилдаан энэ баасан гарагт болно
Цол, чимэг олгох бүх цэргийн наадам энэ сарын зургаадугаар сарын 6-ны Баасан гарагт 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болохоор товлогджээ. Уг барилдаан нь цэргийн цолтой шилдэг бөхчүүдийг оролцуулдаг уламжлалт чансаатай наадмуудын нэг юм.
2025-06-04
Пара жүдо бөхийн ДАШТ-д Монголын баг хоёр хүрэл медаль хүртлээ
Казахстан улсын Астана хотод болсон пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, хоёр хүрэл медаль хүртлээ. Тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт хүлээн авч уулзан, амжилтыг нь өндрөөр үнэллээ.
2025-06-03
“Бүх цэргийн наадам”-д чансаагаар шалгарсан бөхчүүд зодоглоно
Цэргийн цол, чимэг олгох 34 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” энэ сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. 1992 оноос уламжлал болгон зохиож ирсэн уг барилдаан нь тухайн жилийн хамгийн анхны цол олгох үндэсний хэмжээний барилдаан гэдгээрээ онцлог.
2025-06-03
“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн финалд шалгарлаа
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг түүхэндээ анх удаа Азийн аваргуудын лигийн финалын шатанд шалгарч үлдлээ. Тэд Зүүн бүсийн хагас шигшээд Индонезийн багийг долоон онооны зөрүүтэй буулган авсны дараа финалд Тайванийн аварга “Тайвань Пайлотс”-ыг 86:77-гоор хожиж, бүсийн аваргаар тодорсон юм.
2025-06-02
Монголын жүдо бөхийн холбоо өсвөр үеийн шигшээ баг байгууллаа
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар үндэсний шигшээ багийн дэргэд өсвөр үеийн шигшээ багийг шинээр байгуулсан талаар албаныхан мэдээллээ. Энэ баг нь ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэх эхний шатны бүтэц болж, системтэй, шат дараалсан бэлтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой юм.
2025-06-02
43 44 45 46 47 48 49
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 30 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top