x

Хятад улс Clubhouse апп ашиглуулахгүй байх арга хэмжээ авсан ч мөр нь арилаагүй байна

Хятадын засгийн газар эх газрын оршин суугчдад Тайвань, Хонконг болон бусад газрын иргэдтэй санал бодлоо хуваалцах, илэрхийлэх, тэдэнтэй харилцах боломжийг олгож байсан Clubhouse аппликейшнг албан ёсоор блоклов. 

Олон мянган хүн ардчилал, Тайвань, Уйгур шашинтнуудыг хэлмэгдүүлж байгаа тухай болон бусад эмзэг сэдвүүдийн талаар ярихаар энэ апп-д цугласан байв. Олон хүмүүс аудио чат өрөөнд ярихаар олон цаг дараалалд ордог байв. Яриа нь эцэстээ алга болдог форматтай тул хүмүүс хувийн түүхээ хуваалцахад илүү их амар байсан аж. 

Одоогоор Clubhouse дээр Хятадын яг хэдэн хэрэглэгчид бүртгэгдсэн нь тодорхойгүй байна. Энэ програмыг эх газар блоклосон учраас уг аппликейшнийг зөвхөн Apple-ийн үйлдлийн систем дээр ашиглах боломжтой болжээ. Тиймээс Андройд ашигладаг хятад иргэдийн дийлэнх нь ашиглах боломжгүй байгаа аж. Clubhouse-ийг татаж авахын тулд хэрэглэгчид Apple-ийн China app store-оос гарах шаардлагатай болсон. Энэхүү аппликейшн нь зөвхөн урилгаар дамжиж нэвтрэх зориулалттай бөгөөд энэхүү урилгын кодыг солилцох жижиг хар зах маркын бизнес гарч ирэхэд хүргээд байгаа аж. Аппыг блоклохоос өмнө нэг кодын үнэ 300 юань буюу 46 орчим доллар байсан байна.

Өдий хэмжээний төлбөр нь олон мянган хятад хэрэглэгчдийн яриа дуусахад алга болдог аудио чат бүхий платформ руу хошуурахыг зогсоогоогүй юм. Сүүлийн өдрүүдэд хятад хэлээр ярьдаг хэд хэдэн чатлах өрөө 5000 хэрэглэгчийн багтаамжтай болсон байв.  Зарим нь эх газраас холбогдсон гэж байгаа бол нөгөө хэсэг нь гадаадад байрладаг хятад хүмүүс болохыг тогтоожээ. Олон хүмүүс өөрсдийгөө Хонконг, Тайванийн хүмүүс гэж хэлсэн байжээ.

Хятадын цензурын хар жагсаалтад орсон бүх сэдэв хэлэлцэгдсэн бололтой. Нэг чат өрөөнд оролцогчид 1989 онд Тяньаньмэний талбайг дараах ажиллагааг Хятадын аль удирдагчид хариуцаж байсан талаар маргалдав. Нөгөө нэг хэсэгт хэрэглэгчид Хятадын цагдаа, аюулгүй байдлын ажилтнуудтай уулзсан туршлагаа хуваалцаж байв.

Ерөнхийдөө тэнд өрнөсөн яриа хэлэлцүүлэг яагаад Хятадын засгийн газар онлайнаар үг хэлэх эрх чөлөөг хааж байгааг тойрч, нэг ойлголттой болоход дөхөм болж байсан. "Эдгээр чөлөөт урсгалын солилцоо нь төрийн хяналтанд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын ард түмнийг байнга хянаж байдаг хүүхэлдэйн кинонуудыг устгах болно гэж заналхийлж байна" гэж Таймс сонины технологийн тоймч Ли Юань бичжээ.

Энэхүү аппликейшнийг өнгөрсөн жил Цахиурын хөндийн венчур капиталистууд бүтээсэн бөгөөд хурдан ашиглалтад оржээ. Өнгөрсөн сард Хятадад мөргөл үйлдэх дуртай технологийн тэрбумтан Илон Маск уг аппликейшнд гарч ирсэн нь Хятадын сонирхлыг ихэсгэхэд хүргэсэн юм.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 26 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 30 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 53 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 14 цаг 0 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 14 цаг 22 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 30 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 53 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top