x

ДХБ-ын ерөнхий захирлаар Африк гаралтай эмэгтэй томилогдлоо

Нгози Оконжо-Ивеала Даваа гариг буюу өчигдөр Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирлаар батлагдаж, дэлхийн худалдааны байгууллагыг удирдсан анхны эмэгтэй, анхны Африк хүн болов.

Хамгийн сүүлд үлдсэн өрсөлдөгч нэр дэвшигч Өмнөд Солонгосын худалдааны сайд Ю Мён Хи өрсөлдөөнөөс гарсны дараа Оконжо-Ивеалаг Дэлхийн худалдааны байгууллагаас томилжээ. Тэрээр 3-р сарын 1-нд ажлаа эхлүүлж, эхний ээлжинд 2025 оны Наймдугаар сард сар хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэх юм.

Эдийн засагч, Нигерийн Сангийн сайд асан Оконжо-Ивеала Европын Холбоо, Хятад, Япон, Австрали зэрэг ДХБ-ын гишүүн орнуудын өргөн дэмжлэгийг авчээ.

"Гүн шинэчлэл"

ДХБ нь 1995 онд бүх нийтийн ашиг тусын тулд нээлттэй худалдааг дэмжих зорилгоор байгуулагдсан. Олон улсын худалдааны дүрмийг хэлэлцэж, удирдаж, 164 гишүүнийхээ дунд үүссэн маргааныг шийдвэрлэхийг хичээдэг байгууллага. Гэхдээ тус байгууллага нь гишүүн орнууд, ялангуяа АНУ, Хятад хоёрын хоорондох худалдааны маргаан гарахаас урьдчилан сэргийлэхийн төлөө тэмцэж ирсэн. Женевт төвтэй тус байгууллага Роберто Азеведо наймдугаар сард төлөвлөснөөс нэг жилийн өмнө огцорсноос хойш байнгын ерөнхий захиралгүй байжээ. 

Оконжо-Ивеала шинэчлэл хийх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.

Энэ талаар CNN-д өгсөн ярилцлагадаа "Сэтгэл их хөдлөхийн зэрэгцээ их сүрдэж байна. Би энэ сорилтыг тэсэн ядан хүлээж байна. Байгууллагын нэрийг өөрчлөх, байр сууриа өөрчлөхөд гүнзгий шинэчлэл хийх шаардлагатай байна" гэж хэллээ.

Мөн Оконжо-Ивеала хэлэхдээ "Ковид-19"-той тэмцэх дэлхийн хүчин чармайлтыг эрчимжүүлэх нь нэн тэргүүний зорилт гэв.

Тэрээр "Надад нэн тэргүүнд тавигдах зорилтуудын нэг бол худалдаа, ДХБ нь Ковид-19 цар тахлын эсрэг шийдлүүдийг эрүүл мэндийн хувьд төдийгүй эдийн засгийн хувьд авчрахад хэрхэн илүү хүчтэй үүрэг гүйцэтгэх вэ гэдэгт түрүүлж анхаарал тавьж ажиллана. Эдийн засгийн сэргэлт наймаанаас хамаарах хэдий ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд "сайн худалдаа" шаардагдана" " гэсэн юм.

Оконжо-Ивеала Дэлхийн банкинд 25 жилийн турш хөгжлийн эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү удирдах захирлын албан тушаалд очжээ. Тэрээр коронавирусийн эсрэг вакциныг дэлхий даяар түгээхэд хувь нэмрээ оруулж буй Gavi компанийн удирдах зөвлөлийг ахалж, Арванхоёр дугаар сард бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Баян орнууд вакцинаа хуваалцах тал дээр хангалтгүй ажиллаж байна гэсэн мэдээллийн хариуд Оконжо-Ивеала "Дэлхийн худалдааны байгууллагад вакцины хүртээмж, тэгш байдал, эмчилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг олгох дүрэм журам хэрэгтэй" гэсэн юм.

Руандагийн ерөнхийлөгч Пол Кагаме хөгжиж буй орнууд иргэддээ шаардлагатай вакцины хангамжийг авч чадахгүй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрээр "Баян, хүчирхэг улс орнууд олон вакцины хангамжийг түгжихээр яаравчилж байна. Муухай нь гэвэл зарим нь вакцинаа хуримтлуулдаг. Хэрэгцээтэй хэмжээнээсээ хэд дахин их тунг худалдаж авдаг. Энэ нь Африк болон бусад хөгжиж буй орнуудыг вакцины дараалалд хамаагүй хоцроох, эсвэл огт оруулахгүй байх халтай" гэв.

Оконжо-Ивеалагийн томилгоог түүний төрөлх Нигери улсын хүмүүс хийсэн томоохон амжилт хэмээн үнэлж, Африкийн өвөрмөц хэв маягийн #АнкараАрмийг аль хэдийнэ онлайнаар давалгаалаад эхэлжээ.

Нэг хэрэглэгч твиттертээ "Хиллари [Клинтон] өмд, хослолын армитай байсан. Бид NOI-д зориулж # АнкараАрмийг бүтээх гэж байна! Бэлэн байгаарай, Хоёрдугаар сарын 15" гэж жиргэжээ. 

Б.Бүжлхамаа

www.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 14 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top