x

Ковид-19-ийн эсрэг вакцинуудын харьцуулалтын шинэчилсэн МЭДЭЭЛЭЛ

Ковид-19-ийн эсрэг вакцинуудын харьцуулалтын шинэчилсэн мэдээлэл: Цаг хугацааны товчоон, төрөл болон үнэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Pfizer-BioNTech/Пфайзер –БиоНТех

АНУ-ын Хүнс, эмийн захиргааны байгууллага Пфайзер –БиоНТех КОВИД-19 вакциныг 2020 оны 11-р сарын 20-ны өдөр мэдүүлснийг хянан үзэж 2020 оны 12-р сарын 11-ний өдөр зөвшөөрөл олгосон байна. Энэ вакцин нь mRNA (тээвэрлэгч РНХ гэж болно) бөгөөд вакциныг тарьж вирусийг биеийн дархлааны системд таниулдаг. III шатны туршилтаар 95 хувийн үр дүнтэй гэж гарсан. Пфайзер–БиоНТех вакциныг -70С хадгалах ёстой учир тусгай зориулалтын хөргүүр шаардлагатай.

Үйлдвэрлэгч: Пфайзер Инк (АНУ) болон БиоНТех (Герман)

Нэршил: BNT162b2

Төрөл: mRNA

Тун: 21 хоногийн зайтай 2 удаа

Үнэ: Эхний 100 сая тунд 19,50 ам.доллар

Үр дүн: 95 хувь орчим

Вакцин хийх: Гарын шууны булчинд

Энэ вакцинд: Өндөг, нөөшлөгч бодис, латекс агуулагдаагүй

Moderna / Модерна

Модерна компани 2020 оны 11-р сарын 16-ны өдөр өөрийн үйлдвэрлэсэн вакцины талаарх урьдчилсан мэдээллийг олон нийтэд өгч 94,5 хувийн үр дүнтэй гэж мэдээлсэн. АНУ-ын Хүнс, эмийн захиргааны байгууллага  2020 оны 12-р сарын 19-нд Модерна вакцинд зөвшөөрөл олгожээ. Модерна вакциныг 2-7С-д буюу гэрийн эсхүл эмнэлгийн хөргөгчинд 30 хоног, -20С-д зургаан сар хүртэл хадгалах боломжтой.

Үйлдвэрлэгч: МодернаТХ Инк (АНУ) 

Нэршил: mRNA-1273

Төрөл: mRNA

Тун: 28 хоногийн зайтай 2 удаа

Үнэ: нэг тун нь 25-37 ам.доллар

Үр дүн: 95% орчим

Вакцин хийх: гарын шууны булчинд

Энэ вакцинд: өндөг, нөөшлөгч бодис, латекс агуулагдаагүй

AstraZeneca-University of Oxford / АстраЗенека-Оксфордын Их Сургууль

2020 оны 11-р сарын 23-ны өдөр АстраЗенека болон Оксфордын Их Сургууль AZD1222 нэршилтэйгээр боловсруулсан вакцины дунд хугацааны туршилтын үр дүнг зарласан юм. Их Британи болон Бразилд хийсэн туршилтуудын үр дүн 90 хувьтай гэж мэдээлсэн байна. Энэ вакцин нь КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх өндөр нөлөөтэй, өвчилсөн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй буюу ноцтой хүндрэлд оруулахгүй гэжээ. АстраЗенека вакциныг 2-7C-д багадаа зургаан сар хадгалах боломжтой, ердийн хөргөх нөхцөлд хадгалах, тээвэрлэж болно.

Үйлдвэрлэгч: АстраЗенека (Англи-Шведийн хамтарсан) болон Оксфордын Их Сургууль

Нэршил: AZD1222

Төрөл: аденовирус дээр суурилсан

Тун: 28 хоногийн зайтай 2 удаа

Үнэ: нэг тун нь 25-37 ам.доллар

Үр дүн: 70% орчим

Вакцин хийх: гарын шууны булчинд

2021 оны 1-р сард Европ болон зарим улс орнуудад зөвшөөрөгдсөн, хавраас АНУ-д зөвшөөрөгдөх магадлалтай

Johnson & Johnson /Жонсон энд Жонсон (боловсруулалтад байгаа)

2020 оны 1-р сард Жонсон энд Жонсон компани Janssen гэдэг нэршилтэй вакцины III шатны туршилтыг эхлүүлснээ зарласан. Дэлхийн хэмжээнд 60 мянган сайн дурын хүмүүсийг туршилтанд оруулахаар төлөвлөсөн. Жонсон энд Жонсоны вакцин 21-28 хоногийн зайтай 2 тун хийгддэг бусад вакциныг бодвол ердөө ганц тунгаар хийгдэнэ. III шатны туршилтын нийт дүнгээс үзвэл вакцин хийлгэснээс хойш 28 хоногийн дараа 66 хувийн үр дүн гарсан бол урьдчилан сэргийлэх зорилготой тарилга 49 хоногийн дараа 100 хувь үр дүн үзүүлсэн. -20 хэмд хоёр жил, 2-8С-д гурваас доошгүй жил хадгалах боломжтой гэж үзэж байгаа.

Үйлдвэрлэгч: Жонсон энд Жонсон (АНУ)

Нэршил: Janssen

Төрөл: аденовирус дээр суурилсан

Тун: 1 удаа

Үнэ: нэг тун 10 ам.доллар

Үр дүн: эцэслэгдээгүй  

АНУ-ын Хүнс, эмийн захиргааны байгууллагаас 2021 оны 3-4-р сард зөвшөөрөл авна гэж тооцоолж байгаа

2021 оны 1-р сард Европ болон зарим улс орнуудад зөвшөөрөгдсөн, хавраас АНУ-д зөвшөөрөгдөх магадлалтай

Спутник V вакцин /Орос/

Оросын Халдвар судлал, бичил биологийн судалгааны үндэсний төв 2020 оны 11-р сарын 11-нд Спутник V вакциныг III шатны туршилт эхлэхээс өмнө 92 хувийн үр дүнтэй гэж зарласан. 11 сарын 24-нд тус төв урьдчилсан мэдээлэл дээр тулгуурлан вакциныг 95 хувийн үр дүнтэй гэсэн бол 2020 оны 12-р сарын 14-нд 91,4 хувь үр дүнтэй байна гэжээ. Оросын Гамалейн нэрэмжит судалгааны хүрээлэн вакцины нэг тун 10 ам.доллараас хэтрэхгүй, мөн 2021 онд 1 тэрбум тун үйлдвэрлэх боломжтой гэсэн юм. Одоогоор зөвхөн Унгарын Засгийн газар энэ вакциныг худалдан аван сонирхлоо илэрхийлсэн.

2021 оны 2-р сарын 2-ны өдөр анагаах ухааны эртний сэтгүүлүүдийн нэг болох Лансет Спутник V вакцины III шатны туршилтын үр дүн 91,6 хувьтай байсан гэж үр дүнг нийтэлсэн байна.

Боловсруулсан: Гамалейн нэрэмжит үндэсний халдвар судлал, бичил биологийн судалгааны төв (ОХУ)

Нэршил: Спутник V буюу Гам-КОВИД-Вак-Лио

Төрөл: аденовирус дээр суурилсан

Тун: 2 удаа

Үнэ: нэг тун 10 ам.доллар

Үр дүн: 91,4 хувь (ОХУ-аас 91,6 хувь гэж мэдэгдсэн)

2020 оны 8-р сарын 11-ний өдөр Оросын Эрүүл Мэндийн яам дэлхийн хамгийн анхны КОВИД-ын вакцин гэж бүртгэсэн.

Sinovac Biotech / Синовак Биотех

Хятадын Синовак Биотех 2021 оны 1-р сарын 13-ны өдөр өөрийн боловсруулсан КоронаВак вакцин Бразилд хийсэн сүүлийн шатны клиникийн туршилтаар 50,38 хувийн үр дүн харуулсан гэж мэдээлсэн юм. Вакцины үр дүн ялгаатай байсан бөгөөд Индонезид 65 хувь, Туркд 91,25 хувь, Бразилд хөнгөн өвчлөлд 78 хувь, хүнд болон хүндэвтэр өвчлөлд 100 хувийн үр дүн гарсан байна. Томууны вакцины хадгалах нөхцөлтэй адил 2-8С-д хадгална.

Үйлдвэрлэгч: Синовак Биотех (БНХАУ)

Нэршил: КоронаВак

Төрөл: идэвхгүй болгосон SARS-CoV-2 вирус

Тун: 2 удаа

Үнэ: нэг тун 29,75 ам.доллар

Үр дүн: клиникийн туршилтаар 50,38-91,25 хувь

Novavax / Нововакс

Вакцин боловсруулалтын Нововакс компани 2021 оны 1-р сарын 28-ны өдөр тус компанийн боловсруулсан NVX-CoV2373 вакцин Англид явуулсан III шатны туршилтаар 89,3 хувийн үр дүн үзүүлсэн гэж мэдээлсэн байна. Өмнөд Африкт явуулсан туршилтын үр дүн мөн өндөр гарчээ. 2-8 хэмд хадгалах боломжтой, шууд тарих шингэн байдлаар тээвэрлэдэг.

Үйлдвэрлэгч: Нововакс (АНУ)

Нэршил: NVX-CoV2373

Төрөл: уурагт суурилсан

Тун: 2 удаа

Үнэ: АНУ-д нэг тун 16 ам.доллар

Үр дүн: 89,3 хувь

Англид 2-3 сард, АНУ-д 2021 оны 1-р улиралд зөвшөөрөл авна гэж тооцож байгаа.

CanSino Biologics / КанСино Байоложикс

КанСино Байоложикс вакциныг Хятадын цэргийн салбарынхантай хамтран гаргасан. Өвчний шинж тэмдгээс урьдчилан сэргийлэхэд 65,7 хувийн үр дүн үзүүлсэн. III шатны туршилтанд 30 мянган хүн оролцож өвчлөл хүндрэхээс сэргийлэхэд 90,98 хувийн үр дүн гарсан. Нэг тунгаар таригддаг. Мексикт 35 сая тунг нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд Малайз улсад 3,5 сая туныг нийлүүлэх гэрээ хэлэлцээрийн шатанд явж буй.

Үйлдвэрлэгч: КанСино Байоложикс (БНХАУ)

Нэршил: NVX-CoV2373

Төрөл: SRA-CoV-2 вирусны антигеныг аденовирус руу тээвэрлэх вирус тээгч  

Тун: 1 удаа

Үнэ: тодорхойгүй

Үр дүн: өвчний шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх 65,7 хувь, өвчин хүндрэхээс сэргийлэх 90,98 хувь

Эх сурвалж: biospace.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ниссан (103.212.119.77)
    "Коваксин гээд Энэтхэгүүд Монголд оруулж ирж байгаа вакцин ямар юэ?
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 14 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top