x

Шотландын Сент-Эндрюс хотноо байгуулсан хамгийн эртний их сургууль

Готын ба неоклассик стилийн уран барилгатай эртний Сент-Эндрюс хот Хойд тэнгисийн эрэгт байрлах ба Шотландыг ивээгч гэх Хувилгаан Андрейн нэрийг авчээ. Хот гуравхан гудамжтай бөгөөд тэнд бүх шаардлагатай  дэлгүүр хоршоо, гуанзууд, уушийн газар, номын болон хуучин эдлэлийн дэлгүүрүүд, бэлэг дурсгалын мухлагууд цугларчээ.

Сент-Эндрюст анх 1410 онд ердийн нэгэн сургуулийг байгуулжээ. Түүнийг Сорбонны их сургуулийн төгссөн хэдэн хүн үүсгэсэн байна. Дараа нь Хамба Генри Вордло  1411 оны хоёрдугаар сарын 27-нд  тэр сургуулийн бааз дээр Шотландын анхны их сургуулийг үндэслэх зарлиг гаргажээ.

Хамбын зарлигийг баталсан XIII Бенедикт гэх сөрөг пап ламын лүндэнгээр Сент-Эндрюсын их сургуулийг 1413 онд үүсгэн байгуулав. Сөрөг папын лүндэнг хүргэсэн элч нар 1414 оны хоёрдугаар сарын 4-нд хүрэлцэн ирж, мөн өдрөө их сургуулийг нээсэн баярын арга хэмжээг зохион байгуулсан байна.

Гэхдээ их сургууль байгуулагдсан өдрийг хоёрдугаар сарын 27-ноор тооцдог. Их сургуулийн 500 жилийн ойг  1911 оны энэ өдөр тэмдэглэсэн байна.

I Яков хаан 1423 онд их сургуулийг ивээлдээ аван татвараас чөлөөлсөн байдаг. Энэ их сургууль нь Оксфорд ба Кембрижийн дараа ордог Их Британийн гурав дахь их сургууль юм. Парисын альма-матерын жишгээр их сургуулийг шашины номнол, хууль эрх зүй, урлаг, анагаах гэсэн дөрвөн факультеттай нээсэн байна. Дөнгөж 16 мянган хүнтэй энэ хот 7000 оюутантай. Их сургууль төгсөгчдөөс хоёр химич, нэг  эмч Нобелийн шагнал хүртжээ.

Сонирхолтой баримтууд:

Хойд гудамжны явган хүний зам дээр аркаар гарангуут PH гэдэг чулуун бичлэг сийлэгдсэн байгаа. Домгоор тэнд протестант сурагчийг шатаасан ба тэр хараал хэлээд сүнс нь хаалганы чулуунд тамгалагдсан үлдсэн гэдэг. Бичээс дээр гишгэсэн оюутан диплом авдаггүй гэсэн дом ч бий. Тэр хараалыг тайлахын тулд тавдугаар сарын 1-ний үүрээр хуучин шилтгээний ойролцоо далайд шумбах хэрэгтэй гэдэг. Тиймээс тавдугаар сар гэхэд бичиг дээр гишгэсэн оюутны тоо хангалттай их болж, нийтийн зугаалга болон хувирдаг байна.

Бас нэг уламжлал нь оюутны улаан нөмрөг. Өмнө нь оюутнууд түүнийг заавал өмсөх ёстой байж. Нутгийн хүмүүс алсаас homo studentius ирж буйг харах ёстой байжээ. 1800 онд эргийн ойролцоо нэг хөлөг онгоц живсэн ба Жон Хокин гэдэг оюутан таван удаа тийшээ сэлж, таван удаа аварсан хүнтэйгээ эргэн ирсэн гэдэг домог байдаг. Тэр цагаас хойш улаан нөмрөгтэй оюутнууд бямба гаригийн мөргөлийн дараа усан буудлаар өгсөөд эргэн ирдэг болсон гэнэ.

Нэгдүгээр курсын оюутнууд хичээл сурлага, их сургуулийн амьдралд дасахад нь тусалсны төлөө ахлах курсын оюутнууддаа талархаж үзэм барьдаг байж. Цаг хугацааны явцад энэ нь өөрчлөгдөн арваннэгдүгээр сард өргөн үдэшлэг арга хэмжээ болж хамгийн сүүлд нь шөнөжингөө хөөсөөр биенээ шүршиж даваа гаригийн өглөө өндөрлөдөг болжээ. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 14 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top