x

Дэлхийн агаарын бохирдол цар тахлын өмнөх үеэс ч дор үзүүлэлттэй байна

Дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралт коронавирусын өмнөх үеэс их болжээ.

Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаруулалт өнгөрсөн онд 6-аас дээш хувиар буурсан нь Дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн том ахиц байсан. Цартахлын эхний саруудад аж ахуйн нэгж, үйлдвэрүүд хаалгаа барьж, ажилдаа явах, агаарын тээврээр явах нь өнгөрсөн зүйл болж хувирахад энэ уналт 17 хувьтай ойрхон байв. Тэнгэр цэнхэр харагдаж, эргэн тойронд амьтад тэнүүчилж, агаарын чанар сайжирч байх шиг байсан. Гэхдээ энэ ахиц богино хугацаанд үргэлжилжээ. Дэлхийн зарим хэсэгт нүүрстөрөгчийн ялгаруулалт нь урьд өмнө байсан үеийнхээс ч их байна.

Дэлхийн бөмбөрцгийн хэд хэдэн хэсэгт тахлын улмаас хөл хорио өрнөснөөс шалтгаалан уналтад орсон эдийн засгийг сэргээх уралдаан энд тэнд эхлэв. Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) мэдээлснээр дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаруулалт 12-р сард 2019 оныхоос 2 хувиар их байна. Энэ өсөлтөд Хятад, Энэтхэг, Бразил зэрэг томоохон эдийн засаг нөлөөлж, ялангуяа үйлдвэрлэх болон барилгын салбар хурдан буцаад хэвийн ажиллагаанд шилжснээс болсон гэж үзжээ. 

ОУЭХА нь дэлхийн хэмжээнд эрчим хүчийг эн тэргүүнд тавиж, засгийн газрууд "эрчим хүчний зөв бодлогоор хурдан хөдлөх" хэрэгтэйг сануулжээ. 

Эрдэмтдийн үзэж байгаагаар нүүрстөрөгчийн ялгаруулалт 7 хувиар буурах нь дэлхийн температурыг бууруулж болзошгүй юм. Энэ тоо нь Парисын цаг уурын хэлэлцээрийн зорилгуудтай нийцэж байгаа бөгөөд ой хээрийн түймэр, хар салхи болон бусад байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд туслах болно. Тиймээс цэвэр энергийг дээд араа руу түлхэх цаг болжээ. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах (салхи, нарны эрчим хүч гэх мэт) эсвэл махны хэрэглээг багасгах нь хүний ​​хийж чадах байгаль орчны хамгийн сайн арга хэмжээ гэж эрдэмтэд үзэж байна.

Жич: Хэрэв энэ нь танд хангалттай биш бол шинэ судалгаагаар өдөр бүр мах идэх нь зүрх судасны өвчин, уушгины хатгалгаа, чихрийн шижин өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Цахилгаан тээврийн хэрэгсэл, дизель хөдөлгүүртэй автомашинаас бараг 43 хувь бага нүүрсхүчлийн хий ялгардаг. GM, Volvo, тэр ч байтугай FedEx зэрэг компаниуд ойрын хэдэн арван жилд бүх паркаа цахилгаан автомашинаар солих гээд үзэж байна. Үүний зэрэгцээ Европын Холбоо гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд дэвшилт хийхээр түлхэлт хийж байна. Үндэсний хэмжээнд томоохон 27 зүйлийг эрчим хүчний хэмнэлттэй, удаан эдэлгээтэй болгохын тулд "засах эрхийн тухай" хуулийг батласан байна. Энэ нь хог хаягдлыг багасгаж, хүрээлэн буй орчны ул мөрийг хязгаарлах болно хэмээн найдаж байгаа аж.

Эрдэмтэд, байгаль орчны идэвхтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын талаар түгшүүр зарласаар байгаа. Цартахлын улмаас дэлхий дахинд илүү цэлмэг тэнгэрийг удаан хадгалах цагийг өгсөн байтал хүмүүсийн хуучин зуршлууд хойш татаж байна.

Б.Бүжлхамаа

 www.theverge.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.74.15)
    Эрдэмтэдийг засагт гаргавал хүлэмжийн хий
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.74.15)
    Усан онгоцны утаа нилээн ихийг эзэлдэг
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 14 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top