x

Экваторын Гвиней хотын ойролцоо асар том дэлбэрэлтүүд болов

Экваторын Гвинейд болсон цуврал дэлбэрэлтийн улмаас одоогоор 17 хүн нас барж, олон зуун хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Ням гаригт болсон Бата гол хот дахь цэргийн хуарангийн ойролцоо болсон дэлбэрэлтийн дараа 420 орчим хүн шархаджээ.

Олон нийтийн сүлжээн дэх зургуудад асар их утаа, өргөн тархсан хохирол харагдаж байна.

Дэлбэрэлтүүдийн шалтгаан тодорхойгүй байгаа ч албаныхан TVGE телевизэд халдлага биш гэж мэдэгдэв.

Улсын телевизээр нурангин дороос амьд үлдэгсдийг хайж, нурсан барилгуудын хог хаягдлыг цэвэрлэх гэж хичээж буй хүмүүсийг харуулсаар байна.

Эрүүл мэндийн яам цуврал жиргээндээ сайн дурын эрүүл мэндийн ажилтнуудыг Бата бүсийн эмнэлэгт очихыг хүссэн байна. Мөн түүнчлэн хохирогчдын тоо их байгаа тул цусаа хандивлахыг хүссэн байна.

Эрүүл мэндийн яамны жиргээнд хүнд болон маш хүнд гэмтсэн хүмүүсийг шилжүүлэн, хүлээн авч буй гурван эмнэлгийн нэрийг жагсаажээ.

Орон нутгийн зарим эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоог хэтрүүлэн ачаалал ихэссэн гэж TVGE мэдээлээд, эмнэлгийн шалан дээр хүртэл хэвтэж буй шархадсан олон хүмүүсийн дүрсийг цацжээ.

Дэлбэрэлтийн дараахь олон нийтийн сүлжээнд байршсан бичлэгт утаа униарт автаж, энд тэндгүй уймаж шуугисан, зовж шаналж буй хүмүүс зугтаж буй эмх замбараагүй дүр зураг харагдаж байв.

"Бид дэлбэрэлтийг сонсож, утааг нь харж байна, гэхдээ юу болж байгааг мэдэхгүй байна" гэж нутгийн нэг иргэн Теодоро Нгуема AFP агентлагт ярьжээ.

Францын элчин сайд Оливье Броченин твитертээ хохирогчдод эмгэнэл илэрхийлж, энэ үйл явдлыг "гамшиг" гэж тодорхойлжээ.

Испанийн ЭСЯ-наас тус улсын иргэдийг гэртээ үлдэх ёстой хэмээн мэдэгдэн, яаралтай тусламжийн цуврал дугаарыг гаргажээ.

Экваторын Гвиней нь 1968 онд тусгаар тогтнол хүртлээ Испанийн колони байсан улс юм.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 42 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 46 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 9 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 16 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 38 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 46 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 9 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top