x

АНУ: Халдлага болсны дараа Ази эмэгтэйчүүд хамгаалалт хүслээ

Ану-ын Атланта орчимд зэвсэгт этгээдүүд гал нээж, найман хүн, түүний дотор зургаан ази эмэгтэй амиа алдсан нь АНУ даяар Ази нийгэмлэгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд байлгаж, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг эргүүлээ нэмэгдүүлэхийг шаарджээ.

Жоржиа муж дахь массажны газруудад найман хүнийг буудаж хөнөөсөн зэвсэгт этгээдийг хэд хэдэн аллагын хэргээр буруутгаж байна. Хэрэг үйлдсэн 21 настай залуу Флорида руу явж байх замдаа баривчлагдсан байна. Тухайн хэргийн сэдлийг цагдаагийнхан судалж байгаа ч Ази гаралтай америкчуудыг хамарсан үзэн ядалтын улмаас байх магадлалтай. Америк дахь азиудын дунд ковид цар тахал гарснаас хойш 3800 орчим гадуурхсан, үзэн ядсан хэргийн золиос болсон гэж Stop AAPI Hate бүлгийн тайланд дурджээ.

Энэхүү масс буудлага нь "жендэрт суурилсан хүчирхийлэл, үл ойлголцол, гадны хүмүүсийг үзэн ядах зэрэг олон зүйлүүдийн уулзвар дээр" болж байна гэж муж улсын төлөөлөгч, Жоржиа мужид төрийн алба хашсан анхны вьетнам америк иргэн Бий Нгуен хэлэв.

Сан Францискогийн булан дахь Ази гаралтай Америкчууд олон удаагийн халдлагын дараа цагдаагийн эргүүлийг нэмэгдүүлэхийг уриалж байна. Ялангуяа хөгшин оршин суугчид дээрэм тонуул, коронавирусийн цар тахалтай холбоотой аман ярианы доромж, халдлагын бай болжээ. 

"Манай ахмадууд өөрсдийнхөө гудамжаар алхахаас айдаг" гэж Окландын Хятад хорооллын Худалдааны танхимын ерөнхийлөгч Карл Чан хэллээ. 

Оршин суугчид айдас, хурцадмал байдлаас үүдэн өдөр тутмын хэвшлээ өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орсон мөн энэ бүс нутагт үзэн ядах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн тухай PBS-ийн тайланд дурджээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 42 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 46 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 9 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 16 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 38 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 46 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 9 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top