x

Мьянмарт цэргийнхэн жагсаалын үеэр 10 гаруй хүнийг хөнөөлөө

Мьянмарын хэв журмын цагдаа, аюулгүйн хүчнийхэн уржигдар болсон жагсаалын үеэр 10 гаруй хүнийг хөнөөсөн байна.

Хэдийгээр нөхцөл байдал хүндэрч, цэргийнхэн хүч хэрэглэж байгаа ч Мьянмарын ард иргэд цэргийнхний төрийн эргэлтийг эсэргүүцэж, эрх баригчдаа суллахыг шаардсан эсэргүүцэл тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

Тус улсын цэргийн эрх мэдэлтнүүд улсынхаа зарим хотуудад дайны байдал зарлаж, эсэргүүцлийн жагсаалыг дарах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Мьянмарын иргэд улсынхаа зүүн бүсийн Шан муж болон бусад газруудад эсэргүүцлийн хөдөлгөөнөө баасан гаригт эхлүүлжээ.

Мьянмарын цэргийнхэн жагсагчдаас гадна олон улсын гол хэвлэлүүдийн үйл ажиллагааг хязгаарлах алхам хийж эхэлжээ.

Тухайлбал, нийслэл НейПьидо хотоос мэдээлэл дамжуулж байгаа "Би Би Си" агентлагийн сэтгүүлчийг үл таних этгээд авч явсан байна. "Би Би Си" телевизийн захиргаа сэтгүүлч нь хаана байгааг мэдээлж, түүнийг аюулгүй эсэхийг нотлохыг Мьянмарын эрх баригчдаас шаардсан байна.

Түүнчлэн Мьянмарын цэргийнхэн жагсаал цуглааныг сурвалжилж явсан "Ассошейтэд Пресс" агентлагийн сэтгүүлчийг баривчлан саатуулжээ.

НҮБ-аас Мьянмарт суугаа хүмүүнлэгийн зохицуулагч Эндрью Кирквуудын мэдээлснээр баасан гаригийн байдлаар Мьянмарын цэргийнхэн 2400 гаруй хүнийг баривчлан саатуулж, 211 хүний амь насыг хохироосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 42 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 46 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 9 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 16 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 38 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 46 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 9 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top