x

Путин Навальныйг Оросын шоронгийн эмчилгээг голж, өлсгөлөн зарласныг шүүмжилжээ

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный зохих ёсны эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй хэмээн шаардаж одоо байгаа хорих ангидаа өлсгөлөн зарласнаа мэдэгдсэн.

Тэрээр инстаграмдаа нурууны өвдөлт, баруун хөлний зовуурь, шаналалд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, нойргүйдэж байгаа талаараа хуваалцжээ.

44 настай Навальный Наймдугаар сард Сибирьт мэдрэлийн эмгэгийн эсрэг эмчилгээ хийсний дараа Германаас Нэгдүгээр сард гэртээ харьсан. Түүнийг нисэх онгоцны буудлаас шууд цагдан хорьж, дараа нь шоронд хорих ял оноосон байдаг.

Түүнийг одоо Москвагаас зүүн тийш 100 км зайд орших ИК-2 засан хүмүүжүүлэх колонид саатуулж байгаа бөгөөд тэндхийн хамгаалагчид зохих ёсоор эмнэлгийн тусламж авмаар байна гэхэд зөвшөөрөхгүй, боломж олгохгүй байна гэж буруутгаад байгаа юм.

ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх алба түүний гомдлыг хүлээн аваагүй бөгөөд харин "Алексей Навальный эмнэлгийн заалтын дагуу шаардлагатай бүхий л эмнэлгийн тусламжийг үзүүлсэн" гэж хариу барьжээ.

Ерөнхийлөгч Владимир Путинг хатуу ширүүн шүүмжилж байсан Навальныйд өнгөрсөн сард мөнгө завшсан хэргийн тэнсэн харгалзах хугацааг зөрчсөнд хоёр жил найман сарын ял оноосон юм.

Энэхүү ялыг олон нийт улс төрийн зорилготой гэж үзсэн бөгөөд Европын хүний эрхийн шүүх түүнийг амь насанд нь эрсдэл учруулж байгаа тул суллах ёстой гэж мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ долоо хоногт Навальный "Үйлдсэн хэргийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээнэ" гэж мэдэгдсэн бөгөөд бусад оросуудаас ялгарах зүйлгүй гэжээ.

Навальный яг юу гэж хэлсэн бэ?

Навальныйгийн инстаграм хуудсанд Лхагва гаригт түүний өмгөөлөгчөөр дамжиж нийтэгдсэн постонд "Надад хуулиар зөвшөөрөгдсөн өөрийн сонгосон эмчээ өөр дээрээ зочилж ирж үзлэг хийх боломжтой байхыг шаардаж өлсгөлөн зарлаж байна" утгатай гар бичмэлийн зураг нийтлэгджээ.

"Би эмч урих, эм уух эрхтэй. Гэхдээ тэд надад зүгээр л зөвшөөрөхгүй байгаа. Нурууны өвдөлт миний хөл рүү тархсан. Эхлээд баруун хөлнийхөө хэсэгт мэдрэмжээ алдсан, одоо зүүн хөлний ч бас мэдрэл муудаж байна. Хошигнохгүйгээр, байдал улам л түгшээж байна" гэж тэр бичжээ.

Тэрээр өмнөх нийтлэлдээ түүнд өвдөлт намдаах үйлчилгээтэй ибупрофенээс хоёрхон ширхэг шахмал эм өгсөн бөгөөд одоог хүртэл онош нь тогтоогдоогүй байгаа гэж хэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба (ШШГЕГ) тухайн үед түүний биеийн байдал тогтвортой, хангалттай сайэ байгаа гэж мэдэгдэж байсан юм.

Навальный мөн шөнийн турш харуулууд цаг тутамд сэрээж байгааг эрүүдэн шүүж байна гэж гомдоллож байна.  МХЕГ-аас Лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ ажилтнууд "Ялтнуудын орон дээр байгаа байдалд нүдээр үзлэг хийсэн ингэхдээ тэдний нойрыг алдагдуулаагүй” гэжээ.

Нурууны хүнд өвдөлтөөс гадна тэрээр хөл мэдээ алдах болсон нь хөл дээрээ зогсоход саад болж байгаа тухай ярьжээ.  

Лхагва гаригт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Навальныйг "Улс төрийн хоригдол" гэж тодорхойлж, түүнийг цагдан хорьсон нь "улс төрийн зорилготой" гэж мэдэгдэв.

Тэрээр "Бид ОХУ-д түүний амь насанд халдахыг завдсан, гудамжинд гарсан тайван дэмжигчдэд нь хэлмэгдүүлсэн байж болзошгүй хүмүүст хариуцлага хүлээлгэхийг эрмэлзсээр байх болно. Алексей Навальныйг дэмжиж, суллахыг уриалъя" гэжээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 42 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 46 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 9 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 16 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 38 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 46 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 9 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top