x

Еврейчүүдийн наадам "гашуудлын өдөр" болон хувирлаа

Өнгөрсөн баасан гарагт болсон Еврейчүүдийн наадмын үеэр 45 эрэгтэй олны хөлд дарагдан амь насаа алджээ. энэ олон хүн дунд бага насны хүүхдүүд мөн байсан байна. Израильд өнөөдөр үндэсний гашуудлын өдөр болж байна.

Израилийн хойд хэсэгт орших Мерон уулын ойролцоо орших Лаг Б'Омер шашны фестивалийн үеэр 150 орчим хүн хэт олон хүнтэй байсны улмаас хүмүүсийн хөлд дарагдаж, гэмтсэн байна.

Цугларалтад 100 орчим мянган еврейчүүд оролцжээ.

Хохирогчдыг бүгдийг нь тогтоосон бөгөөд тэдний дунд 12 өсвөр насны хүүхэд байжээ.

Олон нийтийн бүх барилгын тугуудыг хагас бөхийлгөн буулгаж, концерт, спортын арга хэмжээг түр хойшлуулав.

Еврей уламжлал ёсоор шива хэмээн алдаршсан долоо хоногийн турш үргэлжилдэг оршуулгын ёслолыг эдгээр хүмүүсийн ар гэрийнхэн зориулан хийж байна.

Нас барсан хүмүүсийг таних ажлыг Еврейчүүдийн амралтын өдөр буюу Хүндэтгэлийн өдрийг тэмдэглэхээр баасан гарагийн орой 24 цагийн турш түр зогсоосон. Бямба гаригаас эхлэн оршуулгыг үйл ажиллагаа эхэлжээ.

Тус арга хэмжээнд 36 настай Авигдор Хаут Мерон гэх эрхэм хоёр хүүгээ дагуулан ирсэн байна. Хүмүүсийн хүчтэй урсгалын голд хоёр хүүтэйгээ явж байсан үеэ тайлбарлахдаа тэрээр "Бидний эргэн тойрон, ардаас хүмүүсийн давалгаа түрээд ирсэн. Гурвуулаа унасан. 10 настай хүү маань хажууд унахдаа "Ааваа, би үхэж байна" гэж хэлсэн, гэхдээ тэсэж үлдсэн. Үүнийг би гайхамшиг хэмээн бодож байна" гэв.

Харин түүний хавирга хугарч, шагай нь мултарсан байна. Гэвч түүний 13 настай хүү Едидяа амиа алджээ. Авигдор Хаут Мероны хүүг Тель-Авивын ойролцоох Бней Брак хотод биеийг нь чулуун хавтан дээр хэвтүүлж "Би чиний биеийн өчүүхэн хэсгийг ч гэсэн сурч боловсрох, ариун чин бишрэлтэй байгаасай гэж хүсч байсан" хэмээн шивнэжээ. 

Бямба гаригт дор хаяж 20 хүн эмнэлэгт хэвтсэн хэвээр байгаа гэж Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа бөгөөд тэдний олонх нь хүндэвтэр, хүнд байдалтай байна.

Маген Дэвид Адомын аврах агентлагийн мэдээлснээр 2200 гаруй хүн шархадсан хүмүүст туслахын тулд цусаа хандивласны дотор Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху байгаа гэнэ. 

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 57 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 1 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 24 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 31 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 53 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 1 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 24 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top