x

Гайтид болсон газар хөдлөлтийн улмаас 300 гаруй хүн амиа алджээ

Өнгөрсөн бямба гаригт Гаитигийн баруун өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас дор хаяж 304 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан гэж мэдээллээ.

Карибын тэнгисийн ядуу үндэстэнд тохиолдсон хамгийн сүүлийн эмгэнэлт явдлын улмаас сүм, зочид буудал, сургууль, байшин нурангид даруулсныг эрх баригчид мөн мэдэгдэв.

Хамгийн хүчтэй нь 7.2 магнитудынх байсан бөгөөд үүний дараа хэд хэдэн удаа газар хөдлөлт болсон байна.

Уг байгалийн гамшиг нь Куб, Ямайка зэрэг алс холын бүсэд 11 жилийн өмнө болсон 7 баллын хүчтэй газар хөдлөлтөөс ч илүү хүчтэй байсан юм.

Орон нутгийн цагаар өглөөний 8:30 цагийн орчимд болсон энэ явдал нийслэлээс нэлээд хол зайд болжээ. Порт-о-Пренс хотод газар хөдөль хүчтэй мэдрэгдсэн боловч томоохон хохирол учруулаагүй байна.

Гэсэн хэдий ч Гаитигийн Иргэний хамгаалалтын алба урьдчилсан байдлаар 304 хүн амиа алдаж, дор хаяж 1800 хүн шархадсан, олон хүн ор сураггүй байна гэж мэдэгджээ. Онцгой байдлын баг болон энгийн иргэдийн аврах ажиллагааны урьдчилсан ажиллагаа нь олон хүнийг дарагдлаас гаргаж авах боломжийг олгосон юм.

Дор хаяж 949 байшин, долоон сүм, хоёр зочид буудал, гурван сургууль нурсан гэж мэдэгджээ. Боомт, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны дэд бүтцэд томоохон хохирол учраагүй ч 723 байшин, нэг шорон, гурван эрүүл мэндийн төв, долоон сургууль гэмтсэн байна.

Гамшгийн хохирлыг судлахаар бүс нутгийн дээгүүр ниссэн Ерөнхий сайд Ариэл Хенри нэг сарын хугацаатай онц байдал зарлажээ.

Газар хөдлөлтийн үеэр зах дээр байсан 38 настай Жан Мари Саймон хэлэхдээ "Би нурангин доороос цогцсыг гаргаж, гэмтэж бэртсэн, магадгүй үхсэн хүмүүсийг харсан. Хажуугаар нь өнгөрөхөд хаа сайгүй өвдөлтөндөө шаналж уйлаан дуун дундуур явсан" гэжээ.

Түүний эхнэр, 2 настай хүүхдээ усанд оруулж байхад газар хөдөлж эхэлж тэд яарч сандран хүүхдээ тэврээд шууд гудамжинд гарсан гэв. Саймон эхнэртээ цамцаа өгч, тэд нутгийн бусад хүмүүсийн хамт сүмийн хашаанд хоргоджээ. Түүний ээжийн байшин бас нурсан байсан гэсэн юм.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан видеонууд иргэдийг хог хаягдлаас татаж, бөөгнөрсөн эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж авахыг хүлээж буй олон хүмүүсийг харуулжээ.

Гайтид долоо хоногт хүчтэй аадар бороо орж, салхи авч ирэх магадлалтай халуун орны шуурга Грейсийн магадлал өндөр байгаа нь тусламжийн үйл ажиллагааг хүндрүүлэх магадлалтай юм.

Б.Бүжлхамаа

www.reuters.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top