x

Махны нөөц бүрдүүлэх ААН-үүдэд гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээл олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20.0 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгохоор, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Энэ дагуу Сангийн яам Монголбанктай хүүгийн санхүүжилтийн гэрээ, арилжааны таван банктай санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулжээ. Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд 17 аж ахуйн нэгж шалгарч, харилцагч арилжааны банкууд зээлийн нөхцөлийг судалж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ургацын урьдчилсан блансыг танилцууллаа.

Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.  Энэ балансаас харахад, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой. Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажилд 7.3 мянган оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга аж ахуйн нэгжүүдээс ирүүлжээ.

Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Батлан хамгаалахын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Мөн Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж, ургац хураалтад оюутан, залуусыг бүртгэх, аж ахуйн нэгжүүдэд зуучлах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2 мин Орон сууцны үнэ өсжээ 7 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 11 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 32 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 40 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 51 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 58 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 1 цаг 1 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 1 цаг 6 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 1 цаг 9 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 1 цаг 13 мин Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужин нийлүүлнэ 1 цаг 54 мин Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол шинэ хүсэл, шинэ зардал нэмдэг хоёр дахь төсөв биш 2 цаг 17 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 28 мин Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ
Top