x

П.Батсайхан: Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад "Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайхан оролцож үг хэлсэн юм.

Тэрээр "Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж байгааг хувийн хэвшлийн төлөөллийн хувьд талархан хүлээж авч байна. Өнөөдрийн дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал нь Монголын ард түмэн болон нийт хүн төрөлхтний өмнө асар том сорилтыг бий болгоод байна. Улс орон бүр өөрийн чадлаараа шинэ нөхцөл байдалтай тэмцэж, сөрөг үр дагаварыг нь даван туулах арга хэмжээ авч байна.

Зарим нь илүү амжилттай, зарим нь төдийлөн оновчтой биш, алдаа оноотой, сургамжтай үйл явц үргэлжилсээр байна. Цар тахал дэлхий ертөнцийг ихээхэн өөрчилж буй нь бидний өдөр тутмын амьдралд хэдийнэ мэдрэгдээд эхэлсэн. Өрх гэрийн хэрэглээ, арилжаа наймаа, бизнес эрхэлж буй байдал, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ гээд бүх зүйлд эрс өөрчлөлт орсоор байна. Миний харж буйгаар энэ цар тахалын дараа дэлхий хоёр л хуваагдана.

Нэг талаас, цар тахлыг амжилттай даван туулсан, нийгэм, эдийн засаг нь бүтцийн өөрчлөлтийг хийж, дасан зохицсон улс орнууд;

Нөгөө талаас цар тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь мөддөө сэхэхгүйгээр унасан, иргэдийн амьжиргаа нь доройтсон улс орнууд гэсэн хоёр бүлэгт хуваагдана.

Энэ сорилтыг амжилттай даван туулах үүрэг даалгавар монголчууд бидний өнөө үеийнхэнд тулж ирээд байна. Аливаа реформын 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг. Үүнийг төр, бизнесийн удирдлагын “алтан дүрэм” хэмээн бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай улсын нийгэм, эдийн засаг энэ эгзэгтэй үед тэсч үлдэх эсэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд та бүхний алсын хараа, манлайллаас шууд хамаарна.

Бидний цөөхөн монголчуудад нам болон талцах, намынхаа дотор бүлэг, фракц болон хуваагдах, мэргэжлийн салбар, яамдын амбиц гарган хүнд суртлын механизмаар боймлох, нутаг усны угшил харгалзан давуу тал олгох зэрэг аливаа талцал, хуваагдал нь хөгжлийн хамгийн том чөдөр, тушаа болж байсныг манай нэн шинэхэн түүх бидэнд анхааруулан сануулсаар байна.

Төрийн байгууллагууд, улс төрийн албан тушаалтнууд нийтийн сүлжээнд (social network) гарч буй мэдээлэлд суурилж богино хугацааны нэр төр, ПиАр хөөцөлдөн шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ ойр ойрхон өөрчлөх, эргэж буцах байдлаар ажлаа явуулж байна.

Ихэнх тохиолдолд нийтийн сүлжээг цөөн тооны иргэд удирдаж, зарим тохиолдолд төлбөр авч, иргэдийн санал бодолд нөлөөлөх, өөрийн үзлийг иргэдийн үзэл хэмээн ойлгуулах нь түгээмэл байгааг бид бүхэн мэднэ. Үүнээс үүдэн улс орны хэтийн хөгжилд нийцсэн зөв зохистой шийдвэрүүд гарч чадахгүй, төр засаг нь хий хоосон нэр хүнд хөөсөн, цөөн тооны иргэдийн “урхинд” орсон шийдлүүд гараад байгааг анхаарах цаг нэгэнт болсон.

Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшлийнхэн бид үүрч ирсэн, цаашдаа ч улс орны эдийн засгийг бид авч явах үүрэгтэй. Энэ үүргээ бид гүнээ ухамсарлан ойлгож байна. Ялангуяа энэ хүнд хэцүү үед төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа ус агаар мэт чухал байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

УИХ-ын дарга аа,

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын гишүүд ээ,

Өнөөдөр та бүхэн улс төр, иргэний манлайллаа үзүүлж, Монгол улсынхаа төлөө нэгдэн нягтарч, дэлхий нийтэд тогтоод байгаа нийгэм, эдийн засгийн “new normal” нөхцөлд дасан зохицож, хөгжих чадвартай, Монгол улсын эдийн засгийн “new normal” нөхцөлийг бий болгохоос өөр арга зам байхгүй. Эдийн засгийн өнөөгийн энэ байдлыг шинэ гараанаас эхлэх, дадсан хэв маягаа эргэж харах, шинэ гарцууудыг эрэлхийлэх боломж гэж нөгөө талаас нь бид харж байгаа. 

Иргэд, хувийн хэвшлийнхэн бидний зүгээс та бүхний манлайлал, хошуучлалын дор эдийн засгийг сэргээх үйл хэрэгт хүчин зүтгэж, хувь нэмрээ оруулж, төртэйгээ хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ хэлмээр байна.

Бидний үеийнхэнд улс орныхоо эдийн засгийг доройтуулах, цаг алдан алгуурлах, алдах, ялагдах эрх байхгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 2 мин Орон сууцны үнэ өсжээ 7 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 10 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 32 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 40 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 47 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 51 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 57 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 1 цаг 1 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 1 цаг 6 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 1 цаг 9 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 1 цаг 13 мин Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужин нийлүүлнэ 1 цаг 54 мин Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол шинэ хүсэл, шинэ зардал нэмдэг хоёр дахь төсөв биш 2 цаг 17 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 28 мин Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Уржигдар 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Уржигдар 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Уржигдар 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Уржигдар 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Уржигдар 10 цаг 03 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ
Top