x

Ерөнхийлөгч Байден дэлхий нийтийг ковидын эсрэг "томоор нэгдэхийг" уриалав

Ерөнхийлөгч Жо Байден лхагва гаригт НҮБ-ын индэр дээрээс дэлхийн удирдагчид болон эмнэлгийн менежерүүд, иргэний нийгмийн байгууллагуудад хандаж коронавируст цар тахлын эсрэг тэмцэх дэлхийн төлөвлөгөөг хамтран гаргахыг уриалав.

НҮБ-тай зохион байгуулсан Ковид-19 виртуал дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Байден дэлхийг хоёр дахиа вакцинжуулах, хүчилтөрөгчийн хангамжийн хямралыг шийдвэрлэх гэсэн хоёр зорилгыг дурьджээ.

Тэрээр "Бид энэ хямралыг хагас арга хэмжээ эсвэл дунд зэргийн амбицаар шийдэхгүй. Бид том алхам хийх хэрэгтэй. Энэ бол бүхэл бүтэн дэлхийн хямрал юм" гэжээ.

Дээд хэмжээний уулзалтад оролцсон олон удирдагчид урьдчилан бичигдсэн видеог илгээсэн тул төлөвлөгөөний талаар маргаан, яаралтай зөвшилцөлд хүрэх магадлал багатай байв. 

Файзер мөн лхагва гаригт Ерөнхийлөгч Байдены засаг захиргаатай 500 сая тунг зарах гэрээгээ зарлажээ.

Энэ долоо хоногийн эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах эрдэмтэн улс орнуудаас вакцин тараах, илүүдэл нийлүүлэлтийг хуваалцах талаар хамтран ажиллахыг уриалав. 

Доктор Сумя Сваминатан хэлэхдээ "Улс орнуудын өөрсдийгөө л гэх хандлага, үндсэрхэг үзэл нь биднийг энэ тахалаас ангижруулахгүй” гэв.

Дэлхий даяар бага орлоготой үндэстний хүн амын 10 хүрэхгүй хувь, Африкийн хүн амын 4 хүрэхгүй хувь нь Ковидын эсрэг бүрэн вакцин хийлгэсэн байна. Олон улсын вакцины санаачилга болох Ковакс нь хамгийн их хэрэгцээтэй бага, дунд орлоготой орнуудад вакцинжуулах хугацаанаас хоцорч нийлүүлэлт хийж байна.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн шинжлэх ухааны зөвлөхүүд өнөөдөр, маргааш уулзаж, Pfizer-ийн өдөөх нэмэх тунг хэн, хэзээ авах ёстойг шийдэхээр болжээ.

  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцхоор ирсэн Бразилийн Эрүүл мэндийн сайдын шинжилгээгээр коронавирус эерэг гарчээ.

  • Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте НҮБ-д дэлхийн баян чинээлэг орнуудын эсрэг тэмцэж, тэднийг вакцин хадгалсан гэж буруутгажээ.

  • Австрали улс зул сарын баяраар аяллын хязгаарлалтаа хугацаанаас нь өмнө цуцлахаар төлөвлөж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 3 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 7 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 8 цаг 30 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 8 цаг 37 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 59 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 7 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 9 цаг 30 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top