x

АНУ, Хятад хоёрын онлайн яриа хэлэлцээр эелдэг үгнээс хэтэрсэнгүй

Ерөнхийлөгч Байден болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нарын виртуал уулзалт ямар ч ахиц гарсангүй. Хоёр удирдагч улс орныхоо хооронд үүссэн олон маргааныг илүү өргөн хүрээний мөргөлдөөн болгон даамжруулахгүй байхыг хичээсээр уулзалт дуусав.

Гурван цаг хагасын турш үргэлжилсэн яриа хэлэлцээний төгсгөлд хоёр тал хамтарсан мэдэгдэл ч хийж чадсангүй. Үүний оронд тэд өөрсдийн мэдэгдэл гаргаж, олон жилийн маргаантай асуудлуудыг онцлон тэмдэглэв.

Байден Шинжаан, Түвд, Хонг Конг дахь хүний ​​эрх зөрчигдөж, Хятадын “шударга бус худалдаа, эдийн засгийн бодлого” Америкийн ажилчдад хохирол учруулж байгаад санаа зовниж байгаагаа Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Харин Ши Жиньпин, Америкийн Тайванийг дэмжиж байгаа нь "галаар тоглож байна" гэж мэдэгдээд, дэлхий дахин хагас зуун жилийн өмнөх их гүрний сөргөлдөөн рүү буцах эрсдэлтэй байгааг тодорхой анхааруулжээ.

Ерөнхийлөгч асан Трампын эхлүүлсэн худалдааны дайн шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд Хятад Америкийн бараа бүтээгдэхүүнийг тийм ч их худалдаж авахгүй байна. АНУ-ын албаны хүмүүс Хятадын өсөн нэмэгдэж буй цөмийн зэвсгийн талаар юу ярьсныг хэлэлцэхээс татгалзжээ.

Хоёр талын доод түвшний албан тушаалтнуудын хооронд яриа хэлэлцээр хийхээр тохиролцсон нь хурцадмал байдал ядаж бага зэрэг намдана гэсэн итгэл найдвар төрүүлсэн байна.

Дашрамд, уулзалтаас хэдхэн цагийн дараа Хятадын Коммунист нам Ши Жиньпинийг нэр хүндтэй удирдагчдынхаа нэгээр томилсон тогтоолоо эцэслэн гаргалаа.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 24 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 28 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 51 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 58 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 20 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 28 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 51 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top