x

Ковидын дөрөв дэх давалгаа Европ тивийг хувааж байна

Европ коронавирусийн дөрөв дэх давалгаанд өртөж байна.

Австри улс даваа гаригт улс даяар хөл хорих нь тахлыг даван туулах цорын ганц арга зам хэмээсэн бол Германд вакцины мандат авах тухай хэлэлцэж байна.

Германы Эрүүл мэндийн сайд Йенс Шпан "Магадгүй энэ өвлийн эцэс гэхэд Германд бараг бүх хүн вакцинд хамрагдах, өвчлөөд эмчлүүлэх, эсвэл үхэх болно" гэж бүх нийтийг хамарсан вакцины мандатыг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг хатуу мэдэгдэл хийв.

Австри улсад хүмүүс ажилдаа явах, хүнсний дэлгүүр орох эсвэл эм тариа авахын тулд гэрээсээ гарахыг зөвшөөрөхөөс бусдаар хөл хорисон карантин 10-20 хоног үргэлжилнэ. Энэ нь Европын өвлийн анхны карантин бөгөөд өргөн хүрээг хамарсан шинжилгээ, хэсэгчилсэн хязгаарлалтаар тархалтыг хазаарлахаар хэдэн сарын турш тэмцсэн ч эцэст нь ийн хөл хорьж байна. 

Харин Герман улс хөл хориог үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн бөгөөд албаны хүмүүс үүнийг ковидын хамгийн муу давалгаа гэж нэрлэж байна. Канцлер Ангела Меркель зөвхөн вакцинжуулалт хангалттай биш гэж Блүүмбергт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Словак, Грек зэрэг бусад улс орнууд вакцинд хамрагдаагүй хүн амд хязгаарлалт тавьж байсан. 

Австри, Нидерланд, Бельги, Дани, Итали, Швейцарь, Хорват зэрэг улсад албан ёсны арга хэмжээ, вакцины шаардлагын эсрэг амралтын өдрүүдээр эсэргүүцлийн жагсаал болжээ. Зөвхөн Вена хотод цугларсан хүмүүсийн тоо 40,000 байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Хүн амын 66 хувь нь вакцинд хамрагддаг Австри улсад ням гаригт 24 цагийн дотор 14,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Нидерландад дунджаар 20,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Германд халдварын тоо ойролцоогоор хоёр дахин нэмэгджээ.

Дашрамд, Австри улс өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн вакцинжуулалтыг заавал хийлгэсэн байх ёстой гэж зарласан нь энэ алхамыг хийсэн барууны анхны улс болсон юм.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 21 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 25 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 48 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 55 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 17 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 25 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 48 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top