x

ДЭМБ улс орнуудыг асуудалд шинжлэх ухаанч хандах хэрэгтэй гэв

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг аюултай ангилалд (variant of concern) оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Энэхүү хувилбар нь олон тооны мутацитай байгаа бөгөөд эрт үеийн нотолгоонуудаас харахад дахин халдвар авах эрсдэл их байна гэж ДЭМБ мэдэгдлээ.

Өнгөсөн пүрэв гаригт буюу энэ сарын 24-нд Өмнөд Африкаас анх энэ хувилбарын талаар мэдээлсэн бөгөөд Ботсвана, Бельги, Хонконг, Израильд мөн илрээд байна.

Одоо хэд хэдэн улс Африкийн өмнөд хэсэгт болон түүнээс гарах зорчихыг хориглох, хязгаарлах шийдвэр гаргажээ.

Вирус нь цаг хугацааны явцад өөрчлөгдөх, мутацид орох нь ердийн зүйл биш юм. Аливаа хувилбар нь халдварлах чадвар өндөртэй байх эсвэл хоруу чанар ихтэй байдаг. Мөн вакцины үр нөлөөг өөрчилж болзошгүй зэрэг тохиолдолд санаа зовоосон буюу аюултай ангилалд ангилалд оруулдаг байна.

Их Британийн эрүүл мэндийн дээд албан тушаалтан вакцин нь шинэ хувилбарын эсрэг "бараг" үр дүнгүй байх болно гэж анхааруулжээ.

Харин Оксфордын их сургуулийн бүтцийн биологич, профессор Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ сүйрлийн өдөр биш" гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ, АНУ-ын халдварт өвчний ахлах доктор Энтони Фаучи хэлэхдээ, "Шинэ хувилбарын талаарх тайлангууд нь "улаан туг"-ыг өргөхөд хүргэх ч вакцинууд энэ ноцтой хувилбараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй байж магадгүй юм" гэлээ.

Доктор Фаучи мөн CNN-д ярихдаа, "Зохих ёсоор шинжилгээнд хамруулах хүртэл ... энэ нь таныг вирусын эсрэг хамгаалдаг эсрэг биетүүдээс зайлсхийсэн эсэхийг бид мэдэхгүй" гэв.

ДЭМБ-аас аялал жуулчлалын хязгаарлалтыг яаравчлан тогтоож буй улс орнуудад "эрсдэлд суурилсан, шинжлэх ухаанч арга барилыг эрэлхийлэх хэрэгтэй" гэж анхааруулав.

Гэсэн хэдий ч Их Британи, АНУ, Европын Холбоо болон Швейцарь улс Африкийн өмнөд хэсгийн зарим улс руу хийх болон буцах нислэгээ түр зогсоогоод байна.

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен "Европ дахь бид бүгд маш хурдан, шийдэмгий, эв нэгдэлтэй ажиллах нь одоо чухал байна" гэсэн бол Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Жо Фаахла "нислэгийн хоригийг үндэслэлгүй. Аялал жуулчлалыг хориглох, ийм арга хэмжээ авахтай холбоотой зарим улс орнуудын хариу үйлдэл нь ДЭМБ-аас удирддаг хэм хэмжээ, стандартад бүрэн нийцэхгүй байна" гэсэн юм.

Түүний үгийг давтаж, Өмнөд Африкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн дарга Анжелике Коетзи BBC-д ярихдаа, "Энэ улсад зорчихыг хориглосон нь хэтэрхий эртэдсэн шийдвэр" гэв.

Баасан гаригт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд мөн огцом унасан нь хөрөнгө оруулагчид эдийн засгийн болзошгүй нөлөөллөөс болгоомжилж буйг илтгэж байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 5 цаг 37 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 41 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 4 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 11 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 6 цаг 33 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 41 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 4 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top