x

Ковидын хөл хорио бэлгэвчний эрэлтийг бууруулжээ

Хөл хорионд байх болон бусад шалтгааны улмаас илүү их цагийг гэртээ өнгөрөөх нь бэлгийн хавьталд орох тоог нэмэгдүүлж, бэлгэвч хэрэглэх байгалийн хурдасгуур мэт санагдаж болох юм. Харин дэлхийн хамгийн том урьдчилан сэргийлэх эм үйлдвэрлэгч компани үүнд өөр тайлбар хэлж байна.

Бэлгэвч үйлдвэрлэгч Карекс компанийн ерөнхий захирал Го Миа Киат Nikkei Asia сайтад өгсөн ярилцлагадаа сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүний хэрэглээ 40 хувиар буурсан гэж мэдэгджээ.

Малайзын энэхүү компани жил бүр 5.5 тэрбум бэлгэвч үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн 140 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч Thai Nippon Rubber жилд 2 тэрбум орчим гүйлгээ хийдэг аж.

Карекс нь өөрийн брэндийн бэлгэвчийг зах зээлд нийлүүлж, бусад жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компанийн One брэндийн бэлгэвч нь нийт борлуулалтын 17 хувийг бүрдүүлдэг байна.

Борлуулалт сул байгаа энэ үед Карекс тахал өвчинтэй холбоотой эмнэлгийн бээлий үйлдвэрлэх бизнест шилжиж, энэ оны дундуур Тайландад үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөжээ.

Карекс компанийн ерөнхий захирал Го Миа Киат "Хөдөлгөөний хязгаарлалтын үед гэртээ үлдэж байгаа хүмүүст бэлгийн харьцаанд орохоос өөр зүйл байгаагүй эсвэл байхгүй гэж таамаглахад амархан" гэв.

Гэхдээ ерөнхий захирал ийм зүйл болоогүй гэсэн юм. Хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад зочид буудал болон дэн буудал зэрэг хувийн нууцыг дээд зэргээр хангадаг байшингуудын хувьд дотно харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэгч байдаг гэж тэр тайлбарлав.

Тэрээр "Зочид буудлын хэвийн үйл ажиллагаа тахлын улмаас тасалдсан. Энэ нь бэлгийн салбар буюу ихэвчлэн бэлгэвчний томоохон зах зээл сүүлийн хоёр жилийн хугацаанд хамаагүй багассан гэдгийг тодотгож байна" гэсэн юм.

Б.Бүжлхамаа

asia.nikkei.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top