x

АБХАГБ-ын энхийг сахиулагчид ба тэд яагаад Киргиз, Армянд туслаагүй хэрнээ Казахстанд очив?!

Үнийн өсөлтөөс болж эхэлсэн эсэргүүцэлд оролцогчид ба хүчнийхний хоорондын мөргөлдөөн ид өрнөж байсан Нэгдүгээр сарын 6-нд Аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай гэрээний байгууллагын (АБХАГБ) энхийг сахиулагчдын эхний хэсэг Казахстанд хүрэлцэн очлоо.

Казахстанд өрнөж буй цэргийн ажиллагааны гол асуудлууд нь юу вэ?

1. Хэрэг явдал хэрхэн өрнөв

Казахстанд олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа бүс нутагт ихэнх машиныг цэнэглэдэг шахмал хийн үнийг нэмсний улмаас Нэгдүгээр сарын 2-нд эхэлжээ. Шинэ оны дараа хийн үнэ литр нь 60-120 тенге хүртэл нэмэгдсэн байв. Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн Казахстаны бүх том хотуудад эсэргүүцэгчид цагдаагийнхантай мөргөлдөж эхлэв. Албан ёсны мэдээгээр, хоногийн дотор Алматы хотод захиргааны байрнуудад довтолсон хэдэн арван жагсагчид болон найман цагдаа нас баржээ.

Улмаар Нэгдүгээр сарын 5-ны орой Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алматы хотын нисэх буудал, таван онгоцыг террористууд эзлэн авсан гэлээ. Үүний дараа тэр “террорист аюулыг дарахад” туслахыг хүсэн АБХАБГ-ний таван оронд буюу Армян, Белорусь, Киргиз, ОХУ, Тажикистаны удирдлагад хандав. Нэгдүгээр сарын 6-нд шилжих шөнө тус байгууллага гэрээний дөрөвдүгээр заалтын дагуу Казахстанд энхийг сахиулагчдыг илгээхээр шийдлээ.

Дашрамд, нас барсан жагсагчдын тоог тоон хэлбэрээр мэдээллээгүй байна.

2. Ямар заалт вэ?

АБХАГБ-ын гэрээний дөрөвдүгээр заалтад хэрэв тус байгууллагын ямар нэгэн улс “түрэмгийлэлд” өртвөл (аюулгүй байдал, тогтвортой байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул учруулсан зэвсэгт халдлага), гэрээний бусад орнууд тэр улсын хүсэлтийн дагуу “нэн яаралтайгаар, шаардлагатай” түүний тоонд цэргийн тусламж үзүүлнэ гэж заажээ. Үүний зэрэгцээ, ямар аюул тухайлбал, дотоодын эсвэл гадаадын гэдгийг тэнд заагаагүй байна.

Бие биендээ дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Дүрмийн 51-р заалтаар хийж болно. Улс оронд зэвсэгт довтолгоо хийгдэж байгаа бол “хамтын хамгаалт хийх эрхийг” тэнд зааж өгчээ.

3. АБХАГБ-ын орнуудын энхийг сахиулагчид ямар ажиллагаанд оролцсон бэ?

Казахстаны Ерөнхийлөгчийн хүсэлтээр эхэлсэн энэ ажиллагаа нь гэрээний 20 жилийн түүхэнд анхных нь болж байна.

Энэ жилийг хүртэл АБХАГБ-аас энхийг сахиулагчид оруулахыг хоёр удаа хүссэн байдаг. Киргиз 2010 онд нутгийн өмнөд хэсэгт гарсан үндэстний мөргөлдөөний улмаас тусламж хүсэхэд нь аюулыг “дотоодынх” гээд туслаагүй. Армяны эрх баригчид Азербайжантай хийж буй дайны улмаас 2021 онд тусламж хүсэхэд нь Уулын Карабахад гэрээ үйлчлэхгүй гэсэн юм. Ийнхүү Аюулгүй байдлын хамтын ажиллагааний тухай гэрээний байгууллага хоёр тусламжийг тоолгүй орхисон байв.

4. АБХАГБ-ын орнууд яагаад Казахстаныг дэмжихээр болов

Оросын Гадаад хэргийн яам Казахстаны хэрэг явдлыг гадны заналхийлэг гэж үзжээ. Гадны нөлөөгөөр, зэвсэглэн бэлтгэсэн бүлэглэлийг ашиглан улсын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг бусинуулах оролдлого гэж Орос тооцож байна.

Орос “найрамдалт” орондоо гвардийн десантын 98-р дивиз (Иваново хотод байрладаг) ба Оросын Зэвсэгт хүчний элитийн гэгдэх гвардийн десантын дайралтын 31-р тусгай бригадыг (Ульяновск) илгээжээ. Казахстанд Белорусь, Тажикистан, Армян ба Киргизийн хүчин очсон байгаа.

Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, энэ ажиллагааны талаар ярихдаа, “Казахстаныг алдаж болохгүй” яагаад гэвэл тэр нь  “Барууныханд Украинтай зэрэгцэхүйц”  том бэлэг болно” гэсэн байв. “Биднийг юу хүлээж буйг бид мэднэ. Тиймээс бүхэнд бэлэн байх ёстой. 2020 оны Наймдугаар сар биднийг олон зүйлд сургалаа” хэмээн тэр мэдэгджээ. Тажикийн лидер Эмомали Рахмон хэлэхдээ, “тус оронд тогтвортой байдал, эмх журмыг яриа хэлцлийн замаар шийднэ” гэсэн найдлагаа гаргажээ. Армянд энэ шийдвэрийг улс төр судлаачид, улстөрчид, сэтгүүлч нар шүүмжлэн Карабахын хоёрдугаар дайны дараа Токаев Азербайжанд газар нутгийн бүрэн бүтэн байдлаа сэргээн ялсанд нь баяр хүргэж байсныг санууллаа.

Киргиз зөвхөн парламентын шийдвэрээр цэрэг илгээх хуультай учраас асуудлыг дараагийн өдөр нь шийдсэн байв.

5. Цэргээ бусад оронд оруулахад Орост парламентын шийдвэр хэрэгтэй юу?

“Батлан хамаалах” хуулийн дагуу тийм шийдвэрийг Холбооны зөвлөлийн тогтоолын үндсэн дээр Ерөнхийлөгч өөрөө гаргадаг. Шийдвэр бүрд тогтоол хэрэггүй. Холбооны зөвлөлийн 2009 онд гаргасан “Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс гадна Оросын холбооны Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг шуурхай хэрэглэх тухай” гэсэн тогтоол л хангалттай. 

6. Энхийг сахиулагчид Казахстанд юу хийж байна вэ?

АБХАГБ-ын хамтын энхийг сахиулагчдын албан ёсны үүрэг нь улсын болон стратегийн байгууламжуудыг хамгаалалтад аван эмх журам тогтооход туслах ёстой. Хамгаалалтын байгууламжид “зэвсэгт бүлэглэл” довтолбол тэд галт зэвсэг хэрэглэх эрхтэй. Харин “жагсаал, цуглааныг хөөн тараах” эрх тэдэнд байхгүй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top