x

Өмнөд Солонгосчууд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах зэвүүцлээ лалын шашинтнууд руу чиглүүлэв

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт орших хуучинсаг үзэлтэй Дэгү хотод өнгөрсөн жил 150 орчим лалын шашинтнууд сүм барьж эхэлжээ. Энэ үед оршин суугчид "террористуудын үүр"-ийг эсэргүүцэн цугларч, энэ сүм тус хэсгийг "гэмт хэрэг ихээр тархсан ядуусын хороолол" болгоно гэж мэдэгдэж байв.

Энэхүү маргаан нь Өмнөд Солонгост цагаачлал, олон үндэстний соёл иргэншлийн талаарх томоохон маргааны нэг хэсэг болж, хурцадмал байдал үүсгэсэн юм. Хэдийгээр тус улс соёлоо гадаадад амжилттай экспортолж байгаа ч Өмнөд Солонгосчууд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах зэвүүцлээ лалын шашинтнууд болон цагаачдад чиглүүлсэн хэвээр байна. Орон сууцны үнэ, нийгмийн хөдөлгөөний хомсдол, орлогын зөрүү нэмэгдэж байгаа нь хурцадмал байдалд улам бүр нөлөөлжээ.

Олон солонгосчууд өөрсдийн хандлагыг түүхээс иш татсанаар тайлбарладаг. Тэдний хэлснээр, солонгос үндэстэн олон зуун жилийн эзлэн түрэмгийллийн туршид газар нутаг, өвөрмөц онцлогоо хадгалсаар ирсэн ба цэвэр цусаа алдахаас цэрвэж байдаг аж.

Хүн ам зүйн хямралыг намжаахын тулд Өмнөд Солонгос цагаачлалыг дэмжсэн бөгөөд хөдөөгийн зарим эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж эхэлсэн. Гэвч Засгийн газраас “олон үндэстний гэр бүл”-ийг дэмжих бодлого хэрэгжүүлэхэд ихээхэн эсэргүүцэлтэй тулгаржээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 7 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 11 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 34 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 41 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 3 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 11 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 34 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top