x

Одоог хүртэл COVID-19 тусаагүй хүмүүсийн ихэнх нь "найз нөхөдгүй" гэжээ

БНСУ-ын нэгэн эмч тохиолдлоор уу, тоцооллоор уу мэдэхгүй ямартай ч одоог хүртэл ковидын халдвараар өвчлөөгүй, тусаагүй хүмүүсийн ихэнх нь найз нөхөдгүй байна гэж хэлээд нийтээс нийлээдгүй жавтий хүртжээ.

Гуравдугаар сарын 16-нд Өмнөд Солонгосын Вакцины Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ма Санг Хюк өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ковид-19-ийн халдвар хараахан аваагүй байгаа насанд хүрэгчид бол хүмүүс хоорондын асуудалтай хүмүүс" гэх утгатай нийтлэл байршуулжээ. Тэрээр энэ постоо маш богино хугацааны дараа устгасан боловч цахим орчинд маш хурдтай тархаж, маргааны гол сэдэв болоод байгаа аж.

Утгачилбал, хэрвээ та COVID-19-ийн халдвар одоо хүртэл аваагүй байгаа бол магадгүй шалтгаан нь найз нөхөдгүй болохоор тэр байх гэсэн байна.

Вирусийн бусад мэргэжилтнүүдээс ялгаатай нь Ма Санг Хюк омикрон хувилбарын тархалт улс орон даяар эрчимтэй явагдаж байгаа тул засгийн газар нийгмээс тусгаарлах арга хэмжээг бэхжүүлэхийн оронд эмчилгээнд анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байгаа нэгэн юм.

Өмнөд Солонгост өдөр тутмын ковидын тохиолдлын тоо 400  мянгыг давж, хүнд өвчтнүүд болон нас баралт дээд амжилт тогтоож байх үед тэрээр ийм бичлэг нийтэлсэн байна. 

Мягмар гаригийн өглөөний байдлаар Өмнөд Солонгост батлагдсан тохиолдлын нийт тоо 9.93 саяд хүрсэн нь тус улсын таван хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг юм. 

"Ковидтой амьдрах" дэглэмийг дэмжигч Ма Санг Хюк эмч орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа "хүмүүс хоорондын асуудал" гэсэн үг нь вирусын халдвар авах нь гарцаагүй гэдгийг онцолсон зүйрлэл хэмээн тайлбарлажээ.

Тэрээр тус улсын эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй бөгөөд ингэснээр эерэг шинжилгээ авсан хүмүүс цаг алдалгүй эмчилгээ хийлгэх боломжтой болно гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Мөн тэрээр "Ковидын улмаас нас барж байгаа хүмүүсийн хувьд харамсалтай байна, гэхдээ бид өвчтэй байсан ч эмнэлгээр явж чадахгүй, гэртээ айдас, өвдөлтөөс болж зовж шаналж буй хүмүүсийн талаар бодох хэрэгтэй. Тэд эмчилгээ хийлгэх эрхтэй байх ёстой" гэсэн юм.

Өнгөрсөн сарын 6-нд нийтлэгдсэн "Дэлхий 100 жилийн өмнөхөөсөө илүү өвдөж магадгүй" гэсэн гарчигтай мэдээнд Мексикийн халдварт өвчний мэргэжилтэн Бренда Крабтригийн үүнтэй төстэй утгатай жиргээнээс иш татжээ. 

Тэрээр "Хэрэв чамд одоо халдвар авсан найз байхгүй бол чамд найз байхгүй" гэжээ.

Үүний зэрэгцээ, сүүлийн үеийн мэдээллээс харахад тус улсын хүмүүс тахлын үеэр урьд урьдынхаас илүү нийгмээс тусгаарлагдмал болсон. Өмнөд Солонгосын Статистикийн газраас Гуравдугаар сарын 15-нд нийтэлсэн "2021 оны үндэсний амьдралын чанарын тайлан"-д дурдсанаар, өнгөрсөн онд нийгмээс тусгаарлах түвшин 34.1 хувь байгаа нь ковид тархахаас өмнөх 2019 онтой харьцуулахад (27.7 хувиар) 6.4 пунктээр өссөн байна. Энэ нь 2009 онд статистик мэдээ гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэжээ.

Нийгмийн тусгаарлалтын түвшин гэдэг нь хямрал тохиолдоход туслах хүн байхгүй гэж хариулдаг 19-өөс дээш насны насанд хүрэгчдийн эзлэх хувийг илэрхийлдэг индекс юм.

Б.Бүжлхамаа

www.koreaherald.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 20 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 24 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 47 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 54 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 16 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 24 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 47 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top