x

Тавдугаар сарын 11-ний өдөр "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан болно

Нийслэлийн Ардчилсан намаас дайны эсрэг, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэх "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглааныг зохион байгуулна. Тус цуглаан Тавдугаар сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд болох юм. 

Энэ талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр С.Зориг агсны хөшөөний өмнө мэдээлэл хийсэн билээ. 

Тэрээр "Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь "үндэсний эх оронч үзэл" юм. Үүнийг батлан сануулах түүхэн эгзэгтэй цаг үе ирснийг ард түмэндээ хандан сонордуулж байна. Орос улс жижиг хөрш улсуудад дарангуйллын дэглэм тогтоож, дуулгавартай захирагдах дагуул болно гэдгийг Беларусь улс харуулж байна. Улмаар Ардчилсан Украин улсыг Беларусь мэт болгохын тулд халдан түрэмгийлсэн. Путин Украин улс руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилалд зарласан ДАЙН. Ингэхдээ өөрийн хөрш Ардчилсан жижиг улсын засаглалыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр тодорхой болсоор байна. Путин үүгээр зогсохгүй хөрш Монголын ардчиллыг шүдэндээ зууж, чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад суугаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлж байна.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж буй мэтээр гүжирдсэн цуурхал тарааж, боломж гарвал биологийн зэвсгийг устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гэгчээр манайд халдах гэсэн алсын санаа агуулж байгаа юм биш байгаа хэмээн хардахаар болж байна. Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа ОХУ-ын Элчин сайд ганцаараа биш. Путины тавдугаар цувааг дэмжиж байгаа монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас эхлээд Ардчилсан намын нэрийг барин улс төрийн үйл ажиллагаа явуулж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн Ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар уриалан дэмжиж байна.

Х.Баттулга  Путины тавдугаар цувааг манлайлаад зогсохгүй, Путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулжээ. АН-ын жирийн олон гишүүдийг төөрөлдүүлж, намын үйл ажиллагааг гажуудуулж байна. Тэрээр, АН-ыг бүхэлд нь Путины тавдугаар цуваа болгон ашиглах замаар Монголын Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой юм.

Иргэдээ, Ардчилсан намын гишүүдээ, Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөн түүхэн дуудлагаар бий болсон нам билээ. Тиймээс үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний үзэл санаа дахин түүхэн сорилттой тулгарлаа. Хэрэвзээ Х.Баттулга, Оросын элчин сайдын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас Монголын ардчилал устаж, бүрэн эрхэт байдлаа алдана. Үүнийг ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тиймээс цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэцгээе. 

Монголчууд Украинчууд шиг эрх, эрх чөлөөгөө хамгаалдаг ард түмэн гэдгийг Путинчүүдэд харуулцгаая.

Эрх чөлөөгөө хамгаалан тавдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд цуглацгаая. Олигархи Х.Баттулгад сануулан тэмцэцгээе" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Д.Ган (172.69.252.132)
    Бат-Үүл баатрыг 100%дэмжиж байна.Коммунистуудад ямарч ирээдүй байхгүй.
    2022 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргнэ (172.69.45.132)
    Энэ муу өгөр толгойтыг шоронд нь буцаагаад хийгээч
    2022 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэн (172.69.252.148)
    Саарал үст салга зөнөг үхэж далд орооч ээ
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Dagz minee bolioj (172.69.252.132)
    Ergui dagz yma.ymar 2000 onii oros medehgui.huuhed bish de orosiin ach tusiig ih l hurtej baisan edii ewgen buural hurtelee ger buleeree
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
    • Unen shu de.sain bod
      2022 оны 05 сарын 08
  • Gai mine (172.69.252.132)
    Za gai min ard tumendee yasan ih gai tarij bnaa bolioj de mongol uls mongoliin ard tumen tanai ger buld chamd chinii amidrald hahaj tcadaj ideed barahgui herenge egsen boloosh de odoo.boioj de ard tumenee horloh geed baih yma chi orosiin hujend tusgaar uls bolsonoo mededgui ergui salga ewgen uu chamd ymar gai tarisan orosuud
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Заа Баатар минь Монголын ард түмэнд тарьсан гай чинь багадаагүй шүү.Одоо бүр Орос,Монгол хоёр улсын хооронд яс хаяж баллах чинь дутааюу...Муу шавар...
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Бат үүл ард түмнийхээ ариг даах болуу
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      Ацаараа даадгийн
      2022 оны 05 сарын 08
iШинэ мэдээ
Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны шнобелийн шагналыг олгов 19 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 14 цаг 10 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 14 цаг 14 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 14 цаг 37 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 14 цаг 44 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 15 цаг 6 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 15 цаг 14 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 15 цаг 37 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top