x

Унгар Улс Монголд малын тэжээлийн үйлдвэр байгуулах санал тавилаа

Шадар сайд С.Амарсайхан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскийг энэ сарын 10-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд Обрушанский хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо энэ сарын 13-нд “Унгарын соёлын өдөр” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа дурдсан юм. Үүнд тус улсын үндэсний Мангалица үүлдэрийн гахайн аж ахуйг манай улсад байгуулж экспортлох боломжтой гэдгийг хэллээ.

Түүнчлэн, Унгар Улс сүүлийн жилүүдэд малын өтөг, бууцыг ашиглан малын тэжээл боловсруулах үйлдвэр байгуулан ажиллаж буй бөгөөд уг үйдвэрийг манай улсад байгуулах бүрэн боломжтойг дурдсан юм. Тэрээр “Монголын малын өтөг, бууцыг ашиглан Унгар улсын технологиор боловсруулж малын тэжээл бэлтгэх үйлдвэр байгуулах саналтай байна. Ингэснээр Монгол оронд тулгамдаад буй бэлчээрийн доройтлыг сэргээх, хөрсний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Тус технологиор үнэргүй, ялзмаг, шим тэжээлээр баялаг органик бордоо гаргаж авах бөгөөд энэ нь чийг багатай, хурдан задардаг бүтэцтэй тул газарт цацсаны дараа чийг авч, амархан задарснаараа ургамлыг үндэснээс нь тэжээдгээрээ онцлог” гэсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед Унгар улсын Засгийн газар Монгол Улсад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж хандивласанд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн он жилүүдэд тууштай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд хөдөө аж ахуй, мал аж ахуй, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг салбарт чухал төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлсэнд талархан, дэмжихээ илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны шнобелийн шагналыг олгов 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 14 цаг 9 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 14 цаг 13 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 14 цаг 36 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 14 цаг 43 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 15 цаг 5 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 15 цаг 13 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 15 цаг 36 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top