x

Э.Бат-Үүл: Путины ташуурыг хугартал тэмцэнэ

ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖГҮЙ ЦАГДААГИЙН УДИРДЛАГУУДЫГ ЧӨЛӨӨЛ!

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр "Амаа нээх эрх чөлөө олго, дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Өмнөх цуглааны үеэр буюу тавдугаар сарын 11-нд нийслэлийн АН Хууль зүй, дотоод хэргийн яаманд шаардлага  хүргүүлсэн байна. Цуглаан зохион байгуулагчид ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж, ЦЕГ-ын дарга Ж.Болдыг албан тушаалаас нь зайлуулахыг шаардав.

АН-ын гишүүн А.Цэрэнбат "Иргэд тайван замаар уагсаж, цуглах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болсон. Өнөөдөр иргэн Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Цагдаагийн удирдлагууд ч иргэдэд үзэл бодлоо илэрхийлж болохгүй талаар сануулга өгч буйг бид эсэргүүцэж байна. Жирийн иргэд эрхийнхээ төлөө тэмцэж болохгүй нийгэмд өнөөдөр бид амьдарч байна. Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ больсон ч АН үүнийг хатуу эсэргүүцэж болно. Тиймээс өнөөдрийн цуглаанаар ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Отгонжаргал, Нийслэлийн прокурор н.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга н.Чинбат нарыг огцрохыг шаардаж байна.

Биднийг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж буй нь Монголыг доромжилж байгаа хэрэг. Тэдгээр алба хаагчид удирдаж, Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамтлаж байгаа нь харагдаж байна. Үүнийг бид эсэргүүцэж, нэгдэх хэрэгтэй. Улс орны ардчилсан байдлыг гартаа авахаар санаархаж байгаа хүмүүсийн үйл хэргийг сөнөөхгүй бол эрсдэлд ороход бэлэн байна" гэв.

ХЭН ПУТИНЫ ГАР, ХӨЛ БОЛЖ БАЙНА, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭНЭ

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Путины ташуур намайг ташуурдана гэсэн учраас каск зүүсэн. Бид Путины ташуурыг хугартал тэмцэнэ. "Москвагийн" Бээжин тэргүүтэй хүмүүс ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж байна. Үндсэн хуульд иргэд тайван жагсаал цуглаан хийж болно гэж заасан. Гэвч өнөөдөр монголчууд үзэл бодлоо ч илэрхийлэх эрх чөлөөгүй амьдарч байна. Ардчилсан нам монгол хүн, тусгаар тогтнолыг ташуурдуулахгүйгээ ам бардам хэлье.

Монголын Ардчилсан нам эрхэм үнэт зүйлийн суурь үндэсний эх оронч үзэл юм болохыг, мөн түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ сануулж, сонордуулга гаргасан. Өнөөдөр та бүхэнд түүнийг дахин сануулъя. Путины Украин руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, хөрш зэргэлдээ ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой болох нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. Тиймээс монголчууд улс эх орноо Беларусь шиг болгохгүйн тулд хатуу тэмцэх нь зүйтэй. Бидний тэмцэл ардчилал, үнэт зүйлийн төлөөх тэмцэл. Гэвч үүнийг эсэргүүцэж байгаа нь Х.Баттулга тэргүүтэй хүмүүс. Х.Баттулга эрх ашгийнхаа төлөө олон Путиныг сөрөг хүчин болгож ашиглаж байна. Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлахыг бид шаардсаар байх болно. Эрх ашгийнхаа төлөө өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийг ажлаа өгөх хүртэл бид тэмцэнэ" гэлээ.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД ӨНДӨР БАЙШИНД ЗАЛАРЧ, ИРГЭДЭЭ ҮЛ ТООМСОРЛОЖ БАЙНА

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монголын төр яаж жижгэрсэнийг хулгайчид нь хууль дээр гарч сууснаас харж болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өндөр байшинд заларч, иргэдээ үл тоомсорлож байгаа улс дэлхийн өөр хаана ч байхгүй. Цагдаагийн дарга хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэж дарга болдог болохоос генерал цол авах гэж болдоггүй юм. Монголын бүх яам нэг л байшинд байх ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр эрх баригчид өөрсдийнхөө тухай хууль баталж байна. Өөрийг нь шүүмжилсэн хүн бүхнийг Эрүүгийн хуулиар яллах оролдлогыг ямар ч ардчилсан улс хийхгүй. Тиймээс Х.Нямбаатар сайдыг дарга нартаа хариуцлага тооцохыг шаардаж байна" гэв.

Хан-Уул дүүргийн АН-ын дарга Б.Анхныбаяр "Монголын бүх цагдаа өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Тангаргаа зөрчсөн цагдаагийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөх нь зөв. Тиймээс бид энэ шаардлагын төлөө эцсээ хүртэл цуглах болно. Цагдаа, иргэдийн хооронд зөрчил үүсгэж, санаатайгаар эрх ашгаа хангаж ажилладаг цагдаагийн дарга нар Монголд хэрэггүй. 2007 оны долдугаар сарын 1-нд таван иргэнийг үүргээ гүйцэтгэж байсан цагдаа хөнөөсөн. Гэсэн атал чиглэл өгсөн удирдлагууд өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй. Бид үүнийг л эсэргүүцэж байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг улс орон байх ёстой" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (162.158.159.114)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 26 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 30 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 53 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 14 цаг 0 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 14 цаг 22 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 30 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 53 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top