x

Д.Тогтохсүрэн: О.Балжинням, Д.Сумъяабазар нарт даян аварга цол өгөх нь, ард түмэн барьж иднэ дээ!

Төрийн байгуулалтын байнгын хорооны пүрэв гаригийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Монголын ард түмэн үзүүрлэсэн бөхөд цол өгдөггүй. Түрүүлсэн бөх нь манлайлж явдаг. Гэтэл үзүүрлэчихээд бүгд цол авах нь. Ийм юм хэзээ ч байж болохгүй.

Ес давж түрүүлсэн арслан цолтой бөх аварга, ес давж түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав давах юм бол даян аварга болж байгаа юм. Харин аварга цолтой бөх ес давж үзүүрлэх юм бол даян аварга, даян аварга цолтой бөх ес давж үзүүрлэх юм бол дархан аварга болно гэж байна. Ингэж болохгүй ээ. Жишээ нь, Д.Цэрэнтогтох дархан аварга дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн. Тав үзүүрлэхдээ нэг ч цол аваагүй. Гэтэл одоо үзүүрлэсэн бөхчүүд цол авдаг болох нь. Бид ийм юм хийж болохгүй. Нэг л зарчим үйлчлэх ёстой. Ингэж хүнд зориулж, барилдааны амжилтыг бууруулж болохгүй. Үүнийг Х.Баянмөнх гуай эрс эсэргүүцнэ. Яагаад гэвэл би олон үзүүрлэсэн хүн. Түрүүлээгүй хүнд цол өгдөг болж байгаа юм уу гээд л эхэлнэ" гэв. 

Түүнийг байр сууриа илэрхийлсний дараа Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав "1,024 бөх барилддаг болоод эхлэхээр үзүүрлэсэн бөхөд цол өгдөх болохоор өөр аргагүй юм билээ. Өмнөх түүхэн уламжлалын тухайд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор 512 бөх барилдахад С.Цэрэн аварга начин цолтой түрүүлээд улсын аварга, дараагийн 10 жилд нь үзүүрлээд даян аварга болж байсан. Мөн Д.Цэрэнтогтох аварга 1981 онд үзүүрлээд дархан аварга болж байсан. Жил болгон 512 бөх барилддаг байсан бол Д.Тогтохсүрэн гишүүний хэлдэг зөв. Гэтэл 1,024 бөх барилдахаар есийн даваа нь цолны даваа болж байгаа юм" хэмээн хариулав. 

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Энэ хуулийн төсөл дэмжигдээд батлагдлаа гэхэд ард түмэн асар их шүүмжилнэ. Хүнд зориулсан ийм хууль баталж болохгүй. Жишээ нь, О.Балжинням аварга нэг түрүүлж, нэг үзүүрлэж байсан болохоор даян аварга бол өгөх гэж байна. Гэтэл хоёр түрүүлсэн П.Бүрэнтөгс аварга цолтой л байгаа. Нэг түрүүлж, 3-4 үзүүрлэсэн Д.Сумъяабазарт даян аварга цол өгөх гэж байна. Ард түмэн барьж иднэ дээ. Хамгийн гол нь энэ хуулийг эргэж үйлчилнэ гэж байна. Хуулийг эргэж үйлчлүүлж төрийн нэр хүндийг унагааж болохгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.70.86.33)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    er ni bol buruu sh de svarga uzuurleed l dayn boloh u
    2022 оны 06 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 14 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top