x

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа.

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийг “Сэтгэцэд учруулсан хор уршиг, нөхөн төлбөрийг тогтоох” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн гишүүд болон ХЗДХЯ, ЭМЯ, БОАЖЯ, УЕПГ, ЦЕГ, ШШҮХ, МХЕГ, СЭМҮТ, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Хохирол үнэлгээчдийн холбоо” зэрэг 11 байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг “Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцох зохицуулалт”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Г.Баатаржав “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, ангилал, шинж тэмдгүүд”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Амгаланболд "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний нэршил, аргачлалын асуудал”, өмгөөлөгч, судлаач А.Төвшинтөгс “Сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулахтай холбоотой маргааныг шийдвэрлэх буй практик, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сайнзориг Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд тусгасан онцлох зүйл нь хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг тогтоох, үнэлэх зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт тавьсан явдал гэдгийг онцолж байв. Монгол Улсад эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас энэ асуудлууд бүрэн шийдэгдэж чаддаггүй байна. Сэтгэцэд учирч байгаа хор уршгийг хэн, хэрхэн тооцох, хохирлыг хэн мөнгөн дүнгээр үнэлэх вэ гэдэг нь мөн тодорхойгүй байдаг аж. Үүнийг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгсөн гэлээ.

Илтгэлүүдийн дараа оролцогчид илтгэгчдээс асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Иргэний хуульд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх асуудал өргөн агуулгатай байдаг. Сэтгэл санааны хохирол гэдэг сэтгэцэд учирсан хор уршигтай адилхан байх уу, үүнийг хэрхэн ялгах вэ хэмээн тодруулсан. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сайнзориг “Иргэний хуульд байгаа сэтгэл санааны хохирол гэдгийг сэтгэцэд учирсан хор уршиг болгон өөрчилж байгаа. Тухайн хор уршгийг нарийн мэргэжлийн эмч нар тогтооно. Мэргэжлийнхэн сэтгэл санааны хохирол гэдгийг түр зуурын шинжтэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудал гэдэг хариултыг өгдөг. Байнгын шинжтэй болох юм бол сэтгэцийн эмгэг буюу өвчин болоод хүний хэвийн амьдрах чадварыг алдагдуулдаг гэсэн үг. Үр дагавар нь харилцан адилгүй байдаг. Нарийн мэргэжлийн эмчийн тогтоосон зэрэглэл, дүгнэлтийг хэдэн төгрөгөөр барагдуулах вэ гэдэг нь шүүхийн нэг аргачлал байх юм гэсэн хариултыг өгсөн.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын ахлагч Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Б.Жаргалмаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон Эрүүл мэндийн яам, БОАЖЯ, Шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, МХЕГ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын хуульчдын болон өмгөөлөгчдийн холбоод, “Хохирол үнэлгээчдийн холбоо” ТББ зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 13 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 14 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top