x

Ван И: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахыг талууд зөвшөөрсөн

Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт мэдэгдэл хийлээ. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Монгол Улсад хоёр жилийн дараа дахин айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатарын хотын сайхан өөрчлөлтүүд харагдаж байгаад баяртай байна. 

Монголын тал нутгийн их газарт эрч хүч мэдэрлээ. Сайн хөршийн хувьд Хятад улс нь Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшилд ихээхэн баярлаж, цаашдын хөгжилд итгэлтэй байгаагаа илэрхийлье.

Манай хоёр улс сайн хөрш, бэрхшээлийг хамт даван туулах сайн түнш, сайн анд, мөн цаашид хамтдаа хүчирхэг түншлэлийг бүтээхэд бэлэн байна.

Хятадын талаас дэвшүүлж буй "Бүс ба зам" санаачилгыг Монгол талаас дэвшүүлж буй "Талын зам", Хятадын талаас дэвшүүлсэн "Даян дэлхийн хөгжил" санаачилгыг Монголын талаас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого" зэргийг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын харилцааг бүрэн хөдөлгөх хүч оруулъя.

Талууд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн бие биеийнхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэнэ. Хятад улс нь Монгол Улсын төрийн тогтвортой байдал, хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Түүнчлэн Монголын тал "Нэг Хятад" бодлогыг тууштай баримтлахаа дахин нотолсон. Бусад орон Хятадын Тайвань, Төвд Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилснийг бид сайшааж байна.

Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоорондоо нээх боломжит бүхий л боомтуудыг нээн, төмөр зам, авто зам зэрэг экспортын хамтын ажиллагааг эрчимжүүлье. Түүнчлэн энэ удаад хоёр тал Гашуунсухайт, Ганц мод төмөр замын холболтын талаарх санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно.  

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахыг талууд зөвшөөрсөн. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зэрэг төслүүдийг аль болох эрх хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн.

Үүний зэрэгцээ шар шуурганы эсрэг хамт тэмцье. Монголын талаас нэг тэрбум мод тарих санаачилга гаргасан бол Хятадын талаас 70 тэрбум мод тарих санаачилга гаргасан юм. 

Цар тахлын эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ард түмний амь насыг хамгаалах, хоёр улсын шууд нислэгийн давтамжийг тоог нэмэгдүүлж, хүмүүнлэгийн солилцоо эрчимжүүлэх болно. Мөн Монголын оюутнууд Хятадад хичээлдээ орохыг дэмжиж байна. Хоёр улсын залуусын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулахыг эрмэлзэж байгаа.

Талууд хоорондын уялдаа холбоогоо эрчимжүүлж, олон талт үзэл санааг баримталж, орон нутгийн санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж буй "Даян дэлхийн хөгжил" хамтын ажиллагааны санаачилга, аюулгүй байдлын хандлагыг дэмжиж, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах болно. Азийн бүх улс орнуудын хөгжил дэвшлийг хамтран дэмжье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 8 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 15 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 37 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 45 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 8 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top