x

Ч.Өнөрбаяр: Цэцийн гишүүд бүгд хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, хуульч О.Баасанхүү нар оролцлоо. 

Энэ үеэр Ч.Өнөрбаяр "Үндсэн хуулийн цэц ардчилсан Үндсэн хуулиар дэндүү их тоглолоо. Ер нь энэ байгууллага МАН-ын УИХ дахь байнгын хороо шиг ажиллаж ирсэн. Өмнө нь ч маш олон асуудалд зарчимгүй шийдвэр гаргасан. Сая бүр увайгүй МАН-ын улс төрийн зөвлөлийн хэлтэс шиг ажиллалаа. Үндсэн хуулийн цэцэд миний хүндэлдэг, ном бичдэг судлаачид бий. Тэднийг Үндсэн хуулиа хамгаалж, итгэл үнэмшилтэй байх болов уу гэсэн чинь эрх баригчдын захиалгыг биелүүллээ. Одоо та бүгд хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо. Нэртэйгээр нь та нар шийдвэр гаргахдаа "МАН бол Монгол Улсыг мөнхөд удирдан чиглүүлэх хүч юм" гээд 1960 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээчихгүй яасан юм бэ. Өнөөдөр Монгол Улсын цэцийг татан буулгах хэмжээнд очсон байна. Дахиад ийм хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүсээр Үндсэн хуулиа мануулж болохгүй. Үндсэн хуулийн дээр Үндсэн хууль л байдаг. Хөх тэнгэр байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг.  Гэтэл Үндсэн хууль өөрөө өөртэйгөө зөрчилдөнө гэж байхгүй. Ийм л утгагүй шийдвэрийг ҮХЦ гаргалаа.

Үндсэн хуулийн цэц улс төрийн "биеэ үнэлэгчдийн газар" болсон. МАН-ын баталгааг нь хийж, хүслийг нь биелүүлдэг болсон байна. Цэцийн гишүүд дотор гурван төрлийн хүмүүс байна. Нэг хэсэг нь МАН-д насаараа өртэй юм шиг байна, дараагийнх нь хуулийн сургуулийн эрдэмтэд, нөгөөх нь шахааны хүүхэлдэйнүүд байгаа нь харамсалтай. Монголын хувь заяагаар тоглолоо. Та бүхэн маш том түүхэн хариуцлага хүлээнэ шүү. Улс төрийн жижиг намууд бүгд МАН-ын халаасны намууд байна.

УИХ-ын гишүүн, ХҮН гэдэг намын дарга Т.Доржханд гэдэг хүн МАН-ын хэвлэлийн албаны ажилтны үүргийг гүйцэтгэхээсээ ичихгүй байна уу? Ийм хийж явахынхаа оронд сургуульд сурч, хууль ном заалгаач" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 42 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 46 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 9 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 16 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 38 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 46 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 9 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top