x

“Аргалдаг” Чойжоод арга бий юү?!

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн тангараг өргөсний дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэвлэлийнхний асуултад хариулахдаа “Аргална даа...” гэж хэлсэн нь олны анхаарлыг татав. Монгол Улсын стратегийн чухал салбарыг толгойлж байгаа төрийн сайд хүний амнаас ийм зальжин муухай үг тоомжиргүй унасанд түмэн олон дургүй байлаа. Зарим нь асуудлаа мэддэггүй ядмаг сайд хэмээн даапаална лээ. Яг үнэндээ өнөөдрийн нөхцөл байдалд “Аргална даа” гэж хэлэхээс өөр яалтай билээ. Ковид, дайнд дарлуулсан энэ хүнд цаг үед эдийн засаг хумигдаж, хаа хаанаа хэцүү байна. Ядаж байхад ирэх өвөл эрчим хүч хязгаарлагдаж эвгүйтэж мэдэхээр болсонд салбарынхан нь гасалцгааж байна. Хот даяараа хөлдөж ч мэдэх бодит үнэн хүлээж байгаа. Нэгэнт тулаад ирсэн зовлонг ямар нэгэн аргаар давж л таарна. Нийслэлчүүдээ хөлдөөлтэй нь биш. Тийм болохоор Б.Чойжилсүрэн сайдын “Аргална даа” гэж хэлснийг буруутгах аргагүй юм. Асуудлын ард гарахын тулд шийдэл олох нь ойлгомжтой. Тэрийгээ л ингэж илэрхийлсэн биз. Бодит үнэн нь ийм юм чинь өөр юу гэж хэлэх вэ дээ.

Тэгвэл манай “Аргалдаг” Чойжоо маань өнөөдөр Ерөнхий сайдтай хамт Владивостокт болж буй Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байна. Оюун-Эрдэнийн хувьд үе үеийн Засгийн газрын хийж чадаагүй том ажлуудыг хөдөлгөхөөр зоримог барьж авсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улс орны хөгжлийн түлхүүр болсон томоохон бүтээн байгуулалтуудыг явуулахаар шуурхайлж байна. Энэ удаад Владивостокийг зорьсон нь ч том зорилготой гэж харагдаж байгаа. Бид эрчим хүчний хомсдолоос гарахын тулд хүссэн хүсээгүй хойд хөрштэйгөө учраа олох ёстой. Өнөөдөр баруун аймгууд Оросоос цахилгаанаа залгуулж байна. Эгийн голын усан цахилгаан станцыг явуулахад Оросын дэмжлэг юу юунаас илүү чухал. Тэдэнтэй хамгийн сайн хэл амаа ойлголцож чадах хүн бол яалт ч үгүй Б.Чойжилсүрэн. Тэр утгаараа Ерөнхий сайд түүнийг дагуулж явсан байх. Углуургаараа түүнийг Эрчим хүчний сайдад тавьсан нь ч Эгийн голын усан цахилгаан станцыг хөдөлгөхөд үүрэгтэй байж чадна гэж тооцоо байлгүй. Яагаад гэвэл Б.Чойжилсүрэн хар багаасаа л ганзагын наймаа хийж оросуудтай хэл амаа ололцож сурсан хүн.

Ер нь бизнесмэнүүд, аж ахуй эрхэлдэг улсууд бизнесийн нарийн арга ухаантай байдаг. Тэд үхэхээс бусдыг үзэж, үхээрээс бусадтай нөхөрлөж байж ажлаа явуулдаг. Ямар ч нөхцөлд яаж ч зохицуулалт хийж чаддаг сийрэг толгойтой. Ажил нь урагшлахгүй байна, хөрөнгө санхүү тасалдлаа, хамтрагч түншүүд ховордлоо гээд эрхэлж байгаа ажлаа хаядаг нэг ч бизнесмэн байхгүй. Ямар ч хүнд сорилт тулгарсан ард нь гарахын тулд ямагт гарц шийдэл, арга ухаан эрэлхийлж байдаг улс. Чойжилсүрэн бол тэдний л нэг. "Аргалдаг" Чойжоо маань Ерөнхий сайдтай хамт Дорнын эдийн засгийн чуулганаас сайхан мэдээтэй ирнэ гэдэгт ард түмэн найдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 8 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 12 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 11 цаг 35 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 11 цаг 42 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 4 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 12 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 12 цаг 35 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top