x

УИХ-ын дарга Г.Занданшатарт “Хүндэт доктор" цол олгожээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Измир Катип Челеби их сургуульд зочиллоо.

Тус их сургуулийн Эрдмийн зөвлөл УИХ-ын даргад “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн бөгөөд  уг ёслолын арга хэмжээ Измир Катип Челеби их сургууль дээр болов.

Тус сургуулийн проректор, доктор, профессор Мухсин Акбаш хэлсэн үгэндээ, Г.Занданшатар нь хилийн чанадад буй Монголын түүх соёлын дурсгалуудыг нээн илрүүлэх ажлыг дэмжих бодлогынхоо хүрээнд Монгол Улсын судлаачдыг Бүгд  Найрамдах Турк Улсын нутаг дээр тус орны судлаачидтай хамтран Анатолийн хойгт буй Илхаадын дурсгалыг судлах хамтын ажиллагааг дэмжсэн явдал нь Монгол төдийгүй Төв Азийн түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн.

Мөн Монгол, Туркийн харилцаа, тэр дундаа Монгол Улсын Их Сургууль болон Измир Катип Челеби их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр их сургуулийн байгуулсан Түрэг судлалын хамтарсан хүрээлэнгийн баг археологийн судалгааны ажлуудаа амжилттай явуулахад бодит хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлж ирсэн явдлыг нь үнэлэн  тус их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн гэж байлаа.

УИХ-ын дарга “Хүндэт доктор” цол хүртсэнтэй холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр, Измир Катип Челеби их сургуулийн “Хүндэт доктор” цол хүртэж буй гурав дахь хүн, гадаадын анхны иргэн болж байгаадаа баяртайгаа байгаагаа илэрхийлээд, эрхэм хүндтэй энэ цол манай хоёр орны боловсрол, соёл, түүх, археологийн хамтын ажиллагааны үр дүнг бататгаж, цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх суурь болно гэдэгт итгэлтэй  байна гэв.

Мөн Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн археологич эрдэмтдийн хамтарсан баг 2022 оны зун Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурийг илрүүлж, Монголын археологийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, тус их сургуулийн захирал, эрдэмтэн багш нар, судлаачдад хоёр орны боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаа ажил, үйлсэд нь өндөр амжилт хүсээд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд хүргэхийг зорьж буй хүчин чармайлт, санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, Измир Катип Челеби их сургууль нь Бүгд Найрамдах Турк Улсын төрийн өмчит томоохон сургуулиудын нэг бөгөөд 2019 онд Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 10 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 10 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 10 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 11 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 11 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 11 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 11 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top