x

Б.Пүрэвдорж: ОХУ болон БНХАУ-ын төмөр замуудтай холбогдох шинэ гарц нээгдэнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

"Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалд, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий нүүрс болон бусад ашигт малтмалын ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо гарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөрш орнууддаа, цаашлаад тэдгээрээр дамжин далайд хүрч гуравдагч улсуудад бараа, бүтээгдэхүүнээ ашигтай нөхцөлөөр экспортлохын тулд зөвхөн төмөр замын дотоодын оновчтой зохион байгуулалт бүхий нэгдсэн сүлжээтэй болохоос гадна төмөр замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтын дүнд ОХУ болон БНХАУ-ын төмөр замуудтай холбогдох шинэ гарц нээгдэнэ гэж тусгагджээ.

Тогтоолын төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь хоёр зүйлтэй байх бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгасан болохыг танилцуулав.

Үүнд:

1 дүгээр зүйлд: Экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордоос хилийн боомт хүрэх ачаа тээврийн зориулалттай төмөр замын шугамын цариг нь импортлогч оронд тавигдсан царигтай тохирч байхаар;

2 дугаар зүйлд: “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэрэгжилтэд хяналт тавих талаар тус тус тусгасан.

Тогтоолын төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, хууль зүйн эерэг үр дагавар үүснэ гэж үзжээ. Тухайлбал, Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын төмөр замын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэрлэлтийн зардал, хугацаа хэмнэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөн нэмэгдсэнээр төсвийн орлого тогтворжиж, эдийн засагт эерэг үр дагавар үзүүлнэ.

Тус төмөр замын бүтцийг дагасан хот, суурин, боловсруулах үйлдвэрүүд бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, амьдрах орчин, нөхцөл сайжирснаар төв рүү чиглэсэн хүн амын нүүдэл саарна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 10 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 10 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 10 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 11 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 11 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 11 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 11 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top