x

С.Баярцогт: Хүн биш хууль засагладаг цаг ирсэнд баяртай байна

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт Нийслэлийн Прокурорын газрын үүдэнд Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Энэ болгоныг тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан. Зөвхөн Монголд ч биш яг энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын Холбооны Улсад 2016 онд үүсгэсэн байсан. Зургаан жилийн хугацаанд энэ хэргийг Монголд шалгасан. Швейцар улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч уг хэргийг шалгасан юм байна лээ.

2022 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн Прокурорын Газраас надад тулгаж үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Яг үүнтэй адилхан нэг материал дээр Швейцар улсаас үүсгэсэн байсан авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон Швейцарын Холбооны Улсын прокурорын тогтоолыг тус улсад байгаа миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд надад ирүүлсэн.

Миний хувьд хаагдсан хэргийнхээ материал дээр үүнийг нэмж хүргүүлье гэж бодож байлаа. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээллүүд гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор НПГ-ын Тамгын газрын даргад Швейцараас ирсэн тогтоолыг гардуулан өгч байна. Уг тогтоол герман хэл дээр байгаа. Албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан орчуулгын хамт өгч байна" гэлээ.

Харин Нийслэлийн Прокурорын газрын Тамгын газрын дарга "Нийслэлийн Прокурорын газарт хандаж байгаа таны хүсэлтийг хүлээн авч байна. Холбогдох албан тушаалтанд хуваарилаад шийдвэрлэх бичгээ танд өгнө" гэсэн юм. 

Үүний дараа Сангийн сайд асан С.Баярцогт "Зургаан жил гэдэг хувь хүний хувьд маш их хугацаа. Сайн муу нэр зүүж явсан ч үнэн нь дөрвөн улсын хуулийн байгууллагаар тогтоогдлоо. Энэ хугацаанд 500 гаруй хоног шоронд суусан. Хүн биш хууль засагладаг цаг ирсэнд баяртай байна. Энэ өнгөрсөн хугацаанд би төсөв, эдийн засгийн бодлогийн асуудлыг их ажиглаж байсан. Бид 32 жилийн хугацаанд хөгжин дэвшиж амьдарч байсан. Гэвч нэг алдаа байсан нь хууль биш хүн засаглаж байна гэдгийг маш сайн мэдсэн. Тийм учраас хүн биш хууль засагладаг болох ёстой. Би улстөрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно. Хүний эрх, хувийн өмчийг хамгаалдаг, хууль засагладаг нийгмийн төлөө өөрийгөө зориулна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 43 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 47 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 10 цаг 10 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 10 цаг 17 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 39 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 47 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 11 цаг 10 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top