x

Монгод улс авлигын индексээр таван жилийн дотор 30 байраар ухарчээ

Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сануулж, нүүрсний асуудлаар Монгол Улсын Засгийн газарт тодорхой шаардлагыг хүргүүлэхээр болсон юм.

Мөн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хүний эрхийн асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол Улсын эдийн засаг төсвөөр дамжуулагддаг болсон. 2016 онд 26 хувь байсан бол одоогоор нийт эдийн засгийн 40 хувь нь төсвөөр дамждаг болсон. Үүнээс төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого 55 их наяд төгрөг байдаг. Монгол Улс ийм л улс төржсөн эдийн засагтай улс. Төржсөн эдийн засгийн цаана авлига хээл хахуулийн асуудал гардаг. Мөн нүүрсний асуудал сүүлийн үед их гарах боллоо.

Уг асуудалтай холбогдуулж долоон зүйл заалтыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байгаа. Үүнд "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний гэрээнүүдийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Нүүрсний гэрээ олборлолт, тээвэрлэлттэй холбоотой чухал албан тушаалтны мэдээлэл тэдгээрийн улс төрийн хамаарал, хөрөнгө оруулалтын мэдээллийг нийтэд ил болго. Жилийн өмнө яригдаж байсан хоёроос гурван сая тонн нүүрсний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Энэхүү асуудлын дагуу Монгол улсын Ерөнхий сайд мэдээлэл боловсруулж, чуулганы нэгдсэн танхимд хэлэлцүүлэх хэмээх шаардлагыг хүргүүлж байна.

Мөн МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Авлига албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана” хэмээн амласан нь бодит байдалд юу болсон бэ.

Гэвч 2021 оны олон улсын авлигын индексээр манай улс 110-р байранд орсон. Бид авлигын индексээр таван жилийн дотор 30 байраар хойш ухарлаа. Авлига албан тушаалын асуудлыг шийдэхэд эрх баригчид ямар нэгэн санаачилга гаргахгүй байна. МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт “Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж үндэсний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Гэвч хэмнэхээр тоо хасагдах ёстой байдаг боловч 18 их наядын төсвийг хэмнэсэн нь 20 их наяд болсон. Ийм л төр бий болж байна. Үүнийгээ ард иргэдэд хэмнэж байгаа гэдэг” хэмээн ярилаа. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийг зөрчих явдлаас урьдчилан сэргийлнэ” хэмээн амласан байдаг. Гэвч сонгуулийн амлалт  биелэлээ олоогүй.

Тухайлбал, 2020-2022 онд үзэл бодлоо илэрхийлсэн 200 гаруй иргэн, 40 хуулийн этгээдийг торгосон байна.

Жагсаал цуглаан хийсэн иргэдийн эрх чөлөөг хязгаарлаж гэрт нь хорьж эрхийг нь зөрчсөн. Баривчлах үйл ажиллагаанд 2020 онд 99.3 хувь, 2021 онд 98.3 хувийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан. Энэхүү асуудлыг НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монголд ирээд илэрхий хүний эрхийн зөрчил хэмээн дүгнэсэн. Мөн шүүхийн шийдвэрүүд нь хоорондоо их зөрчилтэй байдаг” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 42 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 46 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 10 цаг 9 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 10 цаг 16 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 38 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 46 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 11 цаг 9 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top