x

Г.Тэмүүлэн: Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Байрны урьдчилгаа төлбөрийн дарамтын асуудал бий. Энэ нь залуу гэр бүлд санхүүгийн асар их дарамт үүсгэдэг. Дараагийн нэг асуудал бол тендерийн барьцаа баталгаа юм. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 60-70 мянган орчим аж ахуйн нэгж бий. Үүний 20-30 хувь нь барилгын салбарт байна. 

Тэд өөрсдийн өмч хөрөнгөө гурван сараас гурван жилээр байршуулан царцааж байна. Хувийн хэвшлийн болон төрөөс зарласан бүх тендерт оролцоход 50 хувьтай тэнцэх мөнгийг 2-3 жил буюу тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд зарцааж байгаа. 

Даатгалын болон Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэд, ААН-д дарамт болж байгаа асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг гаргаж ирж байна. Банкны барьцаа баталгаа, урьдчилгаа төлбөрийг орлох шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх эх үүсвэрийг нь хууль эрх зүйн орчноор нээж өгч байгаа. Энэ бол даатгалын баталгааны асуудал.

Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 20 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээний тендер зарлагдсан байна. Үүнээс 2.3 их наяд төгрөгийн барьцаа баталгааг банканд байршуулсан. Энэ их хэмжээний мөнгө санхүүгийн зах зээлд эргэлдэж, ААН-үүд үйл ажиллагаанд зарцуулж байсан бол эдийн засаг хэрхэн тэлэх байсан бэ? Тухайн мөнгө ямар нэг хүүгүйгээр банканд царцаж байгаа гэсэн үг. Тэгэхээр үүнийг эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оруулах, эдийн засаг өсөж тэлэх боломжийг бүрдүүлэх үүднээс өөрчлөлт хийнэ" гэлээ. 

Иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой гэдгийг тэрбээр дурдаад "Ийм шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх тухай ярьж байгаа юм. Олон улсад энэ практик нэвтэрсэн байдаг.

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хувьд даатгалын компани баталгаа гаргах боломж бүрдэнэ. Залуу гэр бүлүүд илүү хямд, амар байдлаар орон сууцны урьдчилгаа төлбөрийн дарамтыг шийдэх боломжийг бүрдүүлнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд 2.3 их төгрөгийн банкны баталгааг царцаах биш даатгалаар шийдэх боломж байна. 

Байрны урьдчилгаа төлбөр, тендерийн барьцаа баталгаа ч байсан 20-40 дахин хямд эх үүсвэрийг санал болгож байгаа юм. Тухайн бүтээн байгуулалтыг хийж буй компани 250 сая төгрөгийг банканд байршуулж царцаах уу, таван сая төгрөгөөр даатгуулагч болох уу гэдэг сонголтыг бий болгоно" гэв.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд баталгаа, батлан даалтыг аливаа этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гаргах эрхтэй боловч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээний үүргийн гүйцэтгэлд зөвхөн банкны баталгааг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь төрийн болон орон нутгийн байгууллагад хэрэгжээд зогсохгүй төсөл, хөтөлбөр, олон улсын байгууллагын зээл тусламжийн хувьд ч банкны баталгааг хүлээн зөвшөөрөх нийтлэг хандлага бий болсон.

Энэ байдал нь даатгалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн зах зээлд даатгагчийн баталгаа гаргах боломжийг хязгаарлаж, санхүүгийн зах зээлд олон тулгуурт бодлого хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан болж буй.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулснаар “даатгалын баталгаа” гаргах эрх зүйн орчин бүрдэнэ.

Тодруулбал, гүйцэтгэгч компаниуд зардал багатайгаар даатгагчийн баталгааг ашиглах боломжтой хэмээн төсөл санаачлагч гишүүд үзжээ.

Тухайлбал, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд сүүлийн таван жилийн хугацаанд 2.3 их наяд төгрөгийг банканд тендерийн төлбөр, гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулжээ. Үүнээс үзвэл аж ахуйн нэгжүүд тухайн ажил, үйлчилгээнийхээ таван хувьтай тэмцэх хэмжээний мөнгийг “хүүгүйгээр” 2-3 жилийн хугацаатай банканд байршуулдаг байна. Энэ мөнгийг үйл ажиллагаандаа ашиглавал орон сууцны үнэ буурах боломжтой. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд даатгалын баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлснээр санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх оновчтой зохицуулалт болох аж.

Түүнчлэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулснаар орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг даатгагчийн баталгаагаар гаргах боломж бүрдэх аж. Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт банк, зээлийн батлан даалтын сангийн адил даатгалын компани баталгаа гаргах боломжийг хуулийн төсөлд тусгасан байна. 

Мөн даатгалын үйл ажиллагааны цар хүрээг тэлж, олон тулгуурт санхүүгийн зах зээлийн бодлогыг хэрэгжүүлэх хөшүүргийг бий болгосноор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авч байгаа захиалагч байгууллагын эрсдэлийн удирдлагыг сайжруулах эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top