x

Г.Занданшатар: Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал

УИХ өнгөрсөн хаврын ээлжит чуулганаараа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

УИХ-ын дарга мэдээллийнхээ эхэнд, Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд өндөр түвшинд орж буй улсуудын нэг. Архины хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчин эмгэг, зуурдаар нас баралтыг ихэсгэж байна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн дундаж түвшнээс хоёр дахин их байгаа зэрэг нь хуулийг шинэчлэн найруулж батлах гол шалтгаан болсыг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Хуулийн үзэл санаа нь хэрэглэгчдэд аюулгүй баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэх, согтууруулах ундааг зөв зохистой, тогтсон стандарттай үйлчилгээний газар хэрэглэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн. Архи, согтууруулах ундааг хориглоод дорвитой үр дүн гардаггүй. Тиймээс зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал. Мөн хүний эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй, хатуулаг ихтэй архи, ундааны хэрэглээг аажмаар багасгах бодлого баримталсан. Хүний эрүүл мэнд, өвчлөл болон архинд донтох асуудал өндөр градустай архины хэрэглээтэй холбоотой” гэж байлаа.

Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж шахсаны улмаас тухайн хүн бусдад учруулсан гэм хор учруулсан нөхцөлд  хариуцлагыг нь согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээд хамтдаа хүлээхээр болсныг УИХ-ын дарга тодотгохын зэрэгцээ зөв соёлтой хэрэглээг дэмжих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах орчныг бүрдүүлэх зорилгоор согтууруулах ундаагаар үйлчилж буй газрууд бүгд зориулалтын танхимтай байж, халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх шаардлагыг оруулсан гэж байлаа. Түүнчлэн оройн цагаар согтууруулах ундаагаар үйлчлэх бар, цэнгээний газар ундны усаар үнэгүй үйлчлэх шинэ зохицуулалтыг тусгасан гэж байв.

Дашрамд дурдахад, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад согтууруулах ундааг үйлдвэрлэл, импортоос эцсийн хэрэглэгч хүртэл бүртгэл, мэдээллийн сантай болгосноор хэрэглэгчид аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн хүргэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Мөн тусгай зөвшөөрлийг хяналттай болгож, үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаагаар олгох төдийгүй хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгасан байна. Хуульд согтууруулах ундааны хатуулгийг 2 градусын ялгамжтайгаар тус бүр 10 шатлалт ангиллтай болгосон төдийгүй 1 литр тутмаас авах онцгой татварын хэмжээг 2023-2025, 2025-2027, 2027-2029, 2029 оноос хойш гэсэн дөрвөн үе шаттайгаар өсөн нэмэгдүүлэхээр зохицуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top