x

Д.Тогтохсүрэн: ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ байгуулахыг цаашид зогсооно. ЗГ, УИХ шийддэг байх ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Цаг үеийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл сонслоо. Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүйн байнгын хорооны даргын мэдээллийг сонссон.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах нь чухал. Ийм учраас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн барина. Энэ долоо хоногт УИХ хэлэлцэх эсэхийг нь шийднэ. 

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд байгаа ялыг чангатгахтай холбоотой асуудал. Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой асуудлыг ч авч үзнэ. 

Цаашид байгалийн баялгийн төрийн өмчийн менежментийг сайжруулахтай холбоотой зүйл бий. Нэг удаа ийм зүйл боллоо гээд орхих биш цаашид тухайн асуудал гарахгүй байх эрх зүйн үндсийг бий болгох нь чухал байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн өмчийн компаниудын тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай гэсэн гурван хуулийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэж, ирэх долоо хоногт батална. Ингэж байгалийн баялгийн менежментийн асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаад гэрээ хийдэг байдал манай улсад 10 гаруй жил үргэлжилсэн. Ерөнхий сайдаас санал тавьсны дагуу эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Уг асуудлыг хуулиар Засгийн газар, УИХ шийддэг байдал руу орох хэрэгтэй. Энэ төрлийн эрх зүйн орчныг бий болгоно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 3 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 7 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 8 цаг 30 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 8 цаг 37 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 59 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 7 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 9 цаг 30 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top