x

Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 14-ний өдөр Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик, Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны зүгээс Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаа болоод Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл”-ийг танилцуулсан, энэ хүрээнд хууль тогтоомжийн шинэчлэлийн гурван тулгуур бодлогыг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хууль тогтоомжийн шинэчлэлийн 10 багц хөтөлбөрийн нэг нь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих асуудал юм. Үүнд хувийн хэвшилд илүү орон зай бий болгох, хувийн хэвшил, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шударга бус өрсөлдөөнийг арилгах зорилгоор Улсын Их Хурал Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна гэв.

Шинэчлэлийн хоёр дахь тулгуур нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй шийдвэрлэх механизмыг бий болгох, гэрээний хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хууль өргөн баригдаж, удахгүй Улсын Их Хурлаар хэлэлцэнэ. Гурав дахь шинэчлэлийн хувьд бизнес, хөрөнгө оруулалтын орчны хууль эрх зүйн суурь орчныг шинэчлэх цогц арга хэмжээ байх болно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик УИХ-ын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас баталж буй хууль тогтоомж болон цаашид авах арга хэмжээ нь Дэлхийн Банкнаас гаргасан тайлан, зөвлөмжтэй уялдаатай болохыг тэмдэглэж, зоримог реформ хийж байгаад баяртай байна гэв. Тэрээр, Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, мөн цаашид авах арга хэмжээний хүрээнд жижиг, дунд бизнесийг дэмжих, төрөлжүүлэх, мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. УИХ-ын даргын дурдсан хууль тогтоомжууд батлагдсанаар хувийн хэвшил болоод бизнесийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд Дэлхийн Банкны зүгээс техникийн туслалцаа үзүүлээд зогсохгүй сайн засаглалыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгал зэрэг хөтөлбөрийг ирэх жилээс хэрэгжүүлэх болсныг дуулгахад таатай байна. Үүнд УИХ-ын даргыг дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Талууд хууль тогтоох үйл явцад иргэд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлаас танилцуулсан “D-Parliament” цахим платформ, Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр болон бусад асуудлаар санал солилцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 3 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 7 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 8 цаг 30 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 8 цаг 37 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 59 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 7 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 9 цаг 30 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top