x

Хамаатан садан, ах дүү нь дарга болж, тендер “хусахгүй” болох хуулийн төсөлд гишүүд хагартлаа уурлаж байна

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар шуурхайлж байна. Товчхондоо улс төрд нөлөөтэй, өндөр албан тушаалд сууж буй эрхмүүдийн ураг төрөл, амраг садангийн хүмүүс удирдах алба хашихгүй. Бас зээлд хамрагдахгүй. Тэр бүү хэл тендер шалгаруулалтад оролцох боломжуудыг нь ч энэ хуулиар хааж өгөх юм. Хуулийн ийм өөрчлөлт Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шууд үйлчилнэ. Ингэснээр тэд эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа цаашид ашиглах ямар ч боломжгүй гэсэн үг.

Тийм болохоор УИХ-ын гишүүд нүднээс далдуур ёстой нэг ойж буухыг үзүүлж өгч байна. Тэд “Ах, дүү, хамаатан садан минь тендерт оролцохгүй, дарга даамал болохгүй юм бол энэ гишүүнээр чинь яах юм бэ. Гишүүн байхын хэрэг ч алга, больё” гэж цухалдаж байгаа аж. Улмаар “Энэ хууль батлагдах юм бол миний эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав, ээж, төрөл төрөгсөд, хамаатан садангуудын минь Үндсэн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчнө. Бид төрийн өндөр албан тушаал хашихад тэд маань ямар буруутай юм бэ” гэж үзэж байгаа юм билээ. Үүгээр зогсохгүй өөр хоорондоо хуулийг батлуулахгүй байх талаар сэм ярилцацгааж, улс төрийн акци өрнүүлэхээр тохироо хийж байгаа сурагтай.

Энэ үйл явдлаас харахад, УИХ-ын гишүүд ард түмнийг төрд төлөөлж байгаа гэдгээ огт ухамсарладаггүй юм байна. Бидний төлөө зүтгэнэ гэж өчүүхэн төдий ч бодож явдаггүй нь илэрхий байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийнхөө жинхэнэ нүүр царайг харуулчихлаа. Гэтэл гэнэн ард түмэн бид нь өнөө хэдийгээ бодохдоо “Ард түмний төлөө зүтгэж, улс эх орноо хөгжүүлэхээр гарч ирсэн” гэж ойлгож бас итгэдэг. “Хөөрхий минь миний л амьдралыг сайжруулахын тулд нойр хоолгүй зүтгэж, янз бүрээр хараалгаж, зүхүүлж байна даа” гэж дотроо өмөөрдөг байв. Тэгвэл ганц хуулинд оруулах өөрчлөлтөөс тэд эрх ашгийнхаа төлөө яаж оволзож, тэмцэж байгааг харлаа. Ард түмэнд зориулж амласан бүхэн нь худлаа юм байна.

Үүний баталгаа нь “Хэрэв манай ах, дүү нар тендер авч, албан тушаалд очихгүй юм бол би энэ гишүүнээр чинь яах юм бэ” гээд өөрийгөө бариад өгчихлөө шүү дээ. Өндөр албан тушаалтны хүүхэд, ойр дотныхон төрийн албанд хаа сайгүй бий. Бүр худ ургууд нь хүртэл дарга, даамал хийцгээж байна. Тэгвэл төрд бэхэжсэн “ургийн мод”-ыг үндсээр нь булга татах энэ хууль гишүүдийн дунд хаясан тэсрэг бөмбөг шиг л болж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 16 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 20 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 43 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 50 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 12 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 20 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 43 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top