x

"Хуулийн 6.3 заалтын томьёолол дээр бага зэрэг найруулгын алдаа гарсан" гэв

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэнэ. Уг хуульд олон нийтийн сүлжээн дэх зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж хүлээн авч, 72 цагийн дотор хянан хариу өгнө хэмээн тусгасан байна. 

Харин Ардчилсан намын бүлгээс тус хууль хэлэлцэх дээр гурван цагийн завсарлага аваад байна.

Хуулийн төслийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно хэмээх заалтыг хасахаар болсон байна. 

Тэгвэл маргаан үүсгээд буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3 заалтын талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Тус хуулийн 6.3 заалтын томьёолол дээр бага зэрэг найруулгын алдаа гаргаснаас үүдэн иргэдэд буруу ойлгогдчих шиг боллоо. Уг хуулийн заалт нь аливаа албан тушаалтан ажил, албаны чиг үүргээ гүйцэтгэж байхдаа олж авсан хувь хүний мэдээллийг олон нийтэд түгээхийн хориглосон агуулгатай. Нийтийн албан тушаалтан ажил үйлчилгээгээ хийж байхдаа хүний хувийн мэдээлэлтэй байнга харьцдаг. Уг мэдээллээ олон нийтийн сүлжээнд түгээхийг хориглосон агуулгатай заалт байсан. Энэ заалтыг хэлэлцүүлгийн явцад хассан. 

Дээрх заалт "Нийтийн албан тушаал эрхэлдэг хүний мэдээллийг нийтэд түгээж болохгүй" гэдгээр иргэдэд ойлгогджээ. Бидний хувьд "Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг нийтэд түгээж болохгүй" гэж уншаад байсан. Энэ нь бидний буруу. Тиймээс тухайн заалтыг хуулийн төслөөс хассан. 

Түүнчлэн 6.1.3 дахь заалтын заналхийллээс бусад нь томьёолол хассан байгаа. Заналхийлэх гэдэг нь тодорхой үйлдлийг хийх, хийхээс татгалзах нөхцөл шаардлагыг тулгаж, улмаар тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй тохиолдолд сүрдүүлдэг. Сүүлийн үед ийм үйлдэл цахим орчинд их гарч байна. Ялангуяа, хувийн мэдээллийг нь ашиглаж насанд хүрээгүй хүүхдийг дарамталж, бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэг өсөж байна. 

Мөн олон нийтийн сүлжээ нь бидний амьдралын нэг хэсэг болсон. Үзэл бодлоо илэрхийлж, эрх чөлөөгөө хэрэгжүүлж байгаа энэ орон зай маань эрүүл аюулгүй байх ёстой. Гэтэл цахим орчинд янз янзын хүмүүс бий. Нүүрээ нуусан хулгайч, хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн оршиж байгаа орон зай. 

Жишээлбэл, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, хүчиндсэн гэмт хэргийн гаралт 2021, 2022 онд 18 дахин өссөн байна. Залилан мэхлэх гэмт хэрэг 180, 280 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ тоо болгоны ард бодитой хүн байгаа. Ийм нөхцөл байдалд хууль хяналтын байгууллага, эрүүгийн хэрэг үүсгээд тэмцэж байгаа юу гэвэл, тийм. Үүний зэрэгцээ эрх зүйн орчин хэрэгтэй байна. 

Бид үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөөгүй. Энэ хуулийг боловсруулахдаа 2.7 сая идэвхтэй хэрэглэгчтэй фэйсбүүкийн дүрэм журмыг судалсан. Мөн эрх зүйн орчноо ойлгомжтой болгосон улс орны туршлагыг судалсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 24 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 28 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 51 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 58 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 20 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 28 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 51 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top