x

Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа АН, дотроо хагарахад бэлэн байгаа МАН

Саяхан АН-ын даргын сонгуульд өрсөлдөж, Л.Гантөмөрт ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн ярилцлага toim.mn-д нийтлэгджээ. Тэр энэ удаагийн ярилцлагаараа Монголын улс төрийн нөхцөл байдал, улс төрийн намуудын бодит төрхийг ямар ч цензур, шүүлтүүргүйгээр байгаагаар нь хэлсэн байна. Багагүй хугацаанд бодож, төлөвлөж байж өгсөн түүний энэ удаагийн ярилцлага эмэгтэй хүнийх нь талаас харвал эрэгтэй улстөрчдийн толгой дээр "цахиур хагалахаар" зүйлүүдийг хэлсэн байна. Ялангуяа эрх баригч МАН-ын тухай...

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч З.Нарантуяа энэ тухай,

"Сонгуулийн тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим буруу байгаа нь  асуудлын гол шалтгаан юмаа. Улс төрийн намуудын “хувьчлагдсан байдал” ч нөлөөлж байна. Намууд одоогийн бүтэц,бүрэлдэхүүнээрээ цаашаа явах боломжгүй, үйл ажиллагаа, дотоод соёл нь нийгмээс хол хоцорч байна. Магадгүй, бүх намуудыг татан буулгаж, шинээр эхлүүлэх цаг ч болсон байж мэднэ.

Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос биш дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН. АН-ын хямрал нийгмийн хор хөнөөл багатай. Ялгарч, шүүгдээд, цэвэрлэгдэх процесстоо явж байна. Харин эрх барьж байгаа нам хуваагдаж, зөрчилдөх нь төрийг гацаах, сульдаах аюултай. М. Энхболдыг огцруулсан 2018 оны өвлийг хүмүүс мартаагүй байх. 6 жилийнхээ хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг 45 хоног гацааж, Засгийн газраа 4 удаа сольчихсон, сайд болж үзээгүй гишүүн бараг үлдээгүй, Ерөнхий сайд нь хэзээ ч огцорч болзошгүй хэврэг суудалд “намайг дэмждэг Парламенттэй болмоор байнаа” гээд сууж байна. УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмждэггүй, Ерөнхий сайдаа УИХ нь дэмждэггүй, Ерөнхийлөгчийн засаглалтай улс шиг байна шүү дээ.

Энэ бол бусад намууддаа орон зай өгөхгүй, сонгуулийн хуулиар шахсаар байгаад зөвхөн бүртгэлийн гэрчилгээ, тамгатай нь үлдээсний гор юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд Хүрэлсүхийн Засгийн газрын үеэс АН-ыг жижиг намуудын  хэмжээнд хүртэл бутаргах бодлого амжилттай хэрэгжиж байгаагийнх нь үр дагавар гэж хатуухан хэлмээр байна. Нам намаа хувьчилж авах гэж дотроо алалцаж, энэ их тэмцэл зодоон, өшөө хорсол нь төрийг бусниулж байгааг ард түмэн нийтээрээ ойлгож байгаа байхаа. Үүнийг олон намын оролцоотой, хүчтэй сөрөг хүчинтэй, тэнцвэр хадгалсан эрүүлжиж байгаа Парламент л засч чадна" хэмээн ярьжээ.

Дашрамд сануулахад, нийтлэгдсэн даруйдаа шуугиан тарьж, эрх баригч намын лидерүүдийн толгой дээр "цахиур хагалсан" ярилцлагын эзнийг Л.Гантөмөрийн багт орж, АН-ын "генсек"-ээр томилогдож магадгүй гэсэн багахан айдас, бас заримд нь хүлээлт улс төрийн хүрээнд үүсээд байгаа нь ч нууц биш. Гэвч энэ бол Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсны дараа тодорхой болох зүйл. Харин одоогоор С.Эрдэнээс томилогдсон өмнөх генсек Г.Өнөрбаяр энэ албан тушаалд ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 5 цаг 37 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 41 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 4 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 11 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 6 цаг 33 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 41 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 4 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top